Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр282
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт593
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7711
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381448

Манайд: 4 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.234
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012
Дэлхийн залуусын сайн үйлсийн өдөр
Дэлхийн залуусын сайн үйлсийн өдөр

Дэлхийн залуусын сайн үйлсийн өдөр (9)

Эх дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс амьдарч, хэдэн тэрбум хүний зарим нь инээд хөөр, аз жаргал, баян тансагийн далайд умбаж байхад зарим нэг нь үгээгүй ядуу өвчин зовлонтой уйтгар гунигаар дүүрэн амьдарч байдаг. Бусдад туслана, бусдын төлөө сайн сайхан зүйл үйлдэнэ гэдэг санаа бидний хувьд хир байдаг билээ? Улс орны байдал, нийгмийн шилжилтийн өнөө хэр дуусаагүй уршигаас болж бид бусдаас тусламж авах тухайд илүү сайн мэддэг хирнээ бусдад туслах тухайд төдийлэн бодож сэтгэж явахгүй байх нь олонтаа.

4 дүгээр сарын 15-17 хооронд болж буй  дэлхийн залуусын сайн үйлсийн өдрийн хүндэт тэргүүлэгч болох тэргүүн хатагтай Мишель  Обама залуусыг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх, сайн үйлс хэрэгжүүлэх,  нийгэм дэх  асуудлыг шийдэх зэрэгт тасралтгүй  идэвхитэй дэмжиж байна.  Олон улсын  сайн дурын залууст хандан  тэр хэлэхдээ:  “Өнөөдөр, бид < залуусын  эрс өсөлт>  гэж юу болохыг бодитоор харж  байна. Энэ нь дэлхий дахины олон үндэстний хүн ам дахь  залуусын  эрс өсөлт  юм. Залуус бол  түүхэн  өөрчлөлтийг бүтээгч насанд хүрэгчдийн хамгийн том хэсэг  юм.

Дэлхий ертөнц болоод улс эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ирээдүйн эзэд болсон хүүхэд залуучуудыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд уриалж, тэдний нийгэм дэх оролцоог дэмжих, идэвхижүүлэх, сурталчлах, үнэлж урамшуулах зорилгоор  “Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдөр”-ийг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.  Монголд 2004 оноос эхлэн энэ өдрөөр хүүхэд залуус, төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүс хамтран нийгэмдээ өөрсдийн сайн дураар үйлчилж, эх орнынхоо хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмрээ оруулж дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхсан түүхтэй.

Дэлхийн залуусын сайн үйлсийн өдөр-2011 хаяанд ирлээ. Энэ өдөр Дэлхийн 120 гаруй улс оронд сая сая залуучууд хүрээлэн буй орчноо сайжруулах, нийгэмдээ баялагийг бүтээн эерэг өөрчлөлтийг хийх олон сайхан санаачлагыг ажил хэрэг болгоно. Бидний санааг зовоож байдаг, хүрээлэн байгаа орчныхоо болон нийгмийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломж танд байна. Та өөрийн зохион явуулж буй сайн дурын үйл ажиллагааныхаа сэдэв болон санааг бидэнд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.   хаягаар ирүүлвэл баяртай байх болно.

Монголын залуусын сайн үйлсийн өдөрт оролцож, бодитой хувь нэмэр оруулах сайхан шийдвэр гаргасан танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та зохион байгуулах сайн дурын төслийнхөө мэдээллийг дараах бүртгэлийн хуудасны дагуу бөглөөд  2011 оны 04 сарын 05-ныг дуустал хугацаанд Энхийн Төлөө Үйлчлэхүй” байгууллагын байранд авчирч өгөх буюу Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.   хаягаар илгээнэ үү. Өдөр бүр сайн үйлс бүтээж, өөдрөг сайхан амьдарцгаая залуусаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Таныг шилдэг сайн дурын төсөл шалгаруулах уралдаанд урьж байна. Энэхүү уралдаанд хэрхэн оролцох талаар товч удирдамжийг хүргэж байна. Та бүгдийн санааг зовоож байдаг, хүрээлэн байгаа орчныхоо болон нийгмийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломж танд байна. Та уг асуудлаа сайн дурын үйл ажиллагаагаар шийдвэрлэж, түүнийгээ жижиг төслийн хэлбэрээр бидэнд мэдээлж, бүртгүүлж, зохион байгуулсанаар “Монголын Залуусын Сайн Үйлсийн Өдөр 2011” шилдэг сайн дурын төслийн уралдаанд оролцох боломжтой. Уралдаанд оролцогчид  дараах зүйлсийг анхаарна уу.

Дэлхийн Залуучуудын Сайн Үйлсийн Өдөр гэж юу вэ? Энэ өдөр бол залуучуудын бүтэн жилийн турш нийгмээ, дэлхий ертөнцөө сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөхөд оруулсан хувь нэмэрийг үнэлж, залуучуудыг дэмжих олон нийтийн оролцоог /улсын, хувийн болон ашгийн бус салбарууд/ сайшаан шалгаруулж эрчимжүүлэх өдөр юм. Дэлхийн залуучуудын сайн үйлсийн өдөр олон оронд сая сая залуучууд нийгэм, орчноо өөрчлөн сайжруулах, эргэн тойрондоо буй асуудлуудыг шийдвэрлэхүйц төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдөр-ийг жил бүр Дэлхий нийтээрээ 4 сарын 23-25 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Олон орны оюутан залуучууд улс орныхоо бүтээн байгуулалт, нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо нэгтгэдэг энэхүү өдрийг Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Манай байгууллага Монгол дах үндэсний зохион байгуулагч агентлагаар нь ажилладаг юм.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам