-“Хүн хүндээ хайртай байдаг юм” 1 сарын аян
-“Монголын Залуусын Сайн Үйлсийн Өдөр 2011” 2 сарын аян
-“Хүндлэл үйлчлэлээр сайн үйлсийг дэлгэрүүлцгээе” хөтөлбөр
-“Монголынхоо төлөө мод тарьцгаая” хөтөлбөр
-“Цэмцгэр Монгол Наадам” 14 хоногийн аян
-“Global Peace Maker” олон улсын төсөл, 3 удаа
-Сайн дурынхны боловсролын хөтөлбөрийг 22 удаа
-Сайн дурынхныг дадлагажуулах “Бид энхийг бүтээгчид” бичил төслийг 4 удаа
-“Бид энхийг бүтээгч оюутан” сургалтыг 2 удаа
-Төслийн зохион байгуулагч бэлтгэх сургалтыг 4 удаа
Энэхүү төсөл хөтөлбөрүүдэд нийтдээ 3588 гаруй сайн дурынхан 52056 цаг ажиллаж, сайн дурынхны 56 багийн ахлагчдыг шинээр бэлтгэсэн байна. Мөн 11 ТВ-ээр 48 мэдээ мэдээлэл, ярилцлага, нэвтрүүлгийг олон нийтэд хүргэж, үйл ажиллагааны мэдээг 5 сонин, 7 вэб, бусад хэрэгслээр нийт 84 мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Дээрх төсөл хөтөлбөр үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидэнтэй 2011 онд хамтран ажилласан байгууллагууд болох НЗАА, Чингэлтэй дүүргийн 10-р хороо , Сүхбаатар дүүрэг, Дэлхийн Энхийн Их Наадам ТББь Оюуны Эрэл оюутны холбоо, GP Batteries brand, Оюу толгой ХХК, МСS Coca Cola ХХК, SFP Korea, Залгамжлагч холбоо, Олон улсын боловсрол сан, Монгол Тэмүүлэл, Ажу продакшн, СДБС, Наадмын зохион байгуулах салбар хороо, Номин холдинг, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Хар хорум hotel, Next stop ХХК, 1950 такси компани, Цахилгаан тээвэр компани... байгууллагууддаа дахин талархал илэрхийлье.
Эх орныхоо хөгжил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хувь нэмэрээ оруулах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, анги хамт олонтой бид үргэлж нээлттэй харилцаж, үр дүнтэй хамтран ажиллах болно.















Нийгэмд үйлчлэх хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагааны ариун үйлсийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө үндэсний сайн дурынхан гэсэн нэгэн дээвэр дор хамтран зүтгэж хичээнгүйлэн ажиллаж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улиран одсон 2011 он маань амжилт бүтээл, алдаа оноо, хийж бүтээхийн хүсэл сэтгэлээр дүүрэн сайхан жил байлаа. Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас 2011 онд хамтран ажилласан сайн дурынхан болон түншлэгч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд үйл ажиллагааны товч мэдээ тайланг хүргэж байна. Бид өнгөрсөн 2011 онд дараах үйл ажиллагаанууыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:





