Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр281
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт592
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7710
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381447

Манайд: 3 зочин, 4 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012
Үйлчлэл
Үйлчлэл

Үйлчлэл (10)

Нийгэмд үйлчлэх хөтөлбөр,  сайн дурын үйл ажиллагааны ариун үйлсийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө үндэсний сайн дурынхан гэсэн нэгэн дээвэр дор хамтран зүтгэж хичээнгүйлэн ажиллаж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улиран одсон 2011 он маань амжилт бүтээл, алдаа оноо, хийж бүтээхийн хүсэл сэтгэлээр дүүрэн сайхан жил байлаа.  Энхийн  төлөө үйлчлэхүй ТББ-аас 2011 онд хамтран ажилласан  сайн дурынхан болон түншлэгч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд үйл ажиллагааны товч мэдээ тайланг хүргэж байна. Бид өнгөрсөн 2011 онд дараах үйл ажиллагаанууыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:

Маргааш мод тарих үндэсний өдрөөр “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ, Оюуны Эрэл оюутны холбоотой хамтран  “Service party day-15” төслийн хүрээнд  улс орон, нийгэм, ард түмний амьдралд ногоон ургамал тарих, түүнийгээ арчлан хамгаалах дадлыг хэвшүүлэх зорилгоор залуучууд сайн дурынхныг уриалан “Мод тарьцгаая” тусч өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү мод тарих үйл ажиллагаа нь зөвхөн модоо тариад орхих бус, цаашид тогтмол арчилж ургуулахад оршиж байгаа билээ.  Бидэнтэй М-Си-Эс Кока-Кола ХХК “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриатайгаар энэхүү арга хэмжээнд хамтран ажиллаж байна.

Сайн дурын бичил төсөл шалгаруулах уралдаанд идэвх санаачлагатай оролцож байгаа баг, хамт олондоо талархал илэрхийлэхийн ялдамд амжилт хүсье. Бид төсөл  шалгаруулахдаа дараах  зүйлсийг чухалчилна. Юуны түрүүнд ямар үйл ажиллагааг сайн дурын төсөл хэмээн тооцох вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй.  Орон нутаг, нийгмийн сайн сайхан, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, бусдын тусын тулд сайн дурын үндсэн дээр хийгдсэн ажлууд байна. Мөн боловсролын болон бусад ТББ-уудын үйлчлэх сургалтын, сайн дурын үйл ажиллагаа, төслүүд байх юм.

Бусдад туслах, сайн сайхан үйлст хувь нэмрээ оруулах нь сэтгэл ханамж, сэтгэлийн дээд уяралыг мэдрүүлдэг. Түүнчлэн  тухайн хүний эрүүл мэнд, ахуй амьдрал, нийгмийн идэвхид ч даруй сайнаар нөлөөлж, үр шимийг хүртдэг. Энэрэн нигүүлсэн, филантропи үйл ажиллагааны нэгээхэн чухал хэсэг болох өөрийн хөрөнгө мөнгөнөөсөө хандив өргөн, дэмжлэг туслалцаа үзүүлэх нь ч бахархмаар сайн үйл байдаг. "Хүн хүндээ хайртай байдаг юм" үйлчлэлийн хөтөлбөрт хандив өгсөн дараах 295 хүнд Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“Энхийн Төлөө Үйлчлэхүй” ТББ нь “Оюуны Эрэл” Оюутны Холбоотой хамтран 2008 оны 03 сарын 22 оос эхлэн  “Service Party Day” төслөө Монгол улсын хөгжил болон нийслэл Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгахад бодитой хувь нэмэр оруулах, оюутан залуучууд, ард иргэдийн ухамсар, нийгмийн идэвхийг дээшлүүлж, зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулан ухуулах зорилготойгоор тогтмол хийж эхэлсэн билээ. Тус төсөл нь одоогийн байдлаар 13 удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа бөгөөд нийт 26.954 гаруй сайн дурынхан хамрагдан оролцоод байна.

Улс орон  хөгжихийн хирээр нийгэмд үйлчлэх хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ төдий чинээ нэмэгдэж, үнэлэмж нь дээшилдэг. Зарим орны төр, засгийн газар үйлчлэлийн хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ бизнесийн салбар, сайн дурын байгууллагад ажиллаж байгаа хүмүүстэй энэ чиглэлээр хамтарч ажиллах талаар тусгай стратеги боловсруулан ажилладаг байна. Тухайн стратегид юу багтаасан байх нь улс орон бүрийн онцлогоос шалтгаалдаг боловч дараах асуудлыг нийтлэгээр тусгасан байдаг.

Сайн дурын үйл ажиллагааг ямар нөхцөлд, ямар орчинд явуулж байгаагаас шалтгаалан төрөл бүрийн хэлбэр, ангилалд хуваадаг. Ялангуяа тухайн газар нутгийн түүх, улс төрийн байдал, шашин шүтлэг, соёл зан заншил үүнд онцгой нөлөө үзүүлнэ.

Та утсаар ярихдаа хичнээн яарч тэвдэж байсан ч эхлээд заавал утсаар ярих боломж байгаа эсэхийг нь харилцагчаасаа лавлаж, анхаарал тавьж сурах хэрэгтэй шүү.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам