Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр280
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт591
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7709
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381446

Манайд: 4 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.233
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Аавын захиас

Мэдээг үнэлэх
(15 санал)

Хэдэн зууны өмнө Солонгос улсын захын тосгонд амьдардаг нэгэн залуу эрдэмтэн Квачон тосгоноос ирсэн хайртай бүсгүйтэйгээ гэр бүл болжээ. Хуримын ёслолын дараа эрдэмтэн залуу сүйт бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй хамт амьдрахаар шийдэж, нутгаа орхин гарах болжээ. Гэтэл түүний эцэг нь ихэд санаа зовсон байдалтай түүнд ийн өгүүлрүүн: Заа хүү минь Квачон Сөүл хоёрыг хооронд нь тусгаарласан нэг л гүвээ байдаг билээ. Хэрвээ миний хүү Квачон дах гэртээ очвол Сөүлд очих талаар бүү бодоорой гэжээ. Хүү ихэд гайхан яагаад болохгүй гэж хэмээн гайхахад "Хэрвээ миний хүү цэцэглэн хөгжиж буй нийслэл хотын өнгө үзэмжинд нь нүд чих дурлан сэтгэл чинь тэмүүлэх цагт

өөрийн шамдан суралцаж буй хичээлдээ анхаарлаа төдийлөн сайн хандуулж чадахгүйд хүрэх уршигтай. Тиймээс  аавынхаа захиж хэлсэн үгийг санаж яваарай" гэв. Хүү ч үргэлж аавынхаа хэлсэн үгийн дагуу байдаг учраас аавынхаа захиж хэлсэн үгийг биелүүлэхээ амлаад эхнэрийнхээ хамт хүлгийн жолоо залав. Тэгээд хадмынхаа гэрт ирээд хэсэг хугацаа өнгөрлөө. “Сөүл хотоос ийм ойрхон зайтай амьдарч байхад яагаад нэг ч удаа Сөүл хотыг үзэж болохгүй билээ” гэсэн бодол түүний толгойд дахин дахин бодогдоно. Одоо Сөүл хотыг очиж үзэхгүй бол ирээдүйдээ ч үзэх боломж надад олдохгүй хэмээгээд аавынхаа захиасыг умартан Квачон болон Сөүл хоёрыг хооронд нь тусгаарласан гүвээг даван гарахаар замдаа гарав. Тэгээд Сөүлийн хил дээр очоод гэнэт аавынхаа захиасыг биелүүлэхгүй зөрчиж байгаагаа мэдээд буцаад гэрлүүгээ явав. Дараа өдөр нь тэрээр би аавд Сөүл явсанаа мэдэгдэхгүй байхад л болно хэмээн өөрийгөө тайвшруулаад дахиад явахаар гарав. Мөн өмнөх өдрийн адил Сөүлийн хил дээр дөхөж ирээд аавынхаа захиасыг дахин санаад буцаад гэрлүүгээ явав. Ийнхүү хэд хэдэн удаа Сөүлийн хил дээр ирээд бодлоо өөрчлөөд Квачон дахь гэр лүүгээ буцжээ. Хэдэн өдөр дараалан хилийн зурвас дээр ирээд буцаад явж буй түүний байдал нь хилийн хамгаалагч цэргүүдэд сэжигтэй санагдсан тул хилийн цагдаагийн хэлтэс түүнийг байцаахаар баривчлав. Цагдаа нар: Та яагаад өдөр бүр Сөүлийн хилийн зурвас дээр ирээд байгаа вэ? Та ямар нэгэн сэжигтэй хор уршигтай зүйл төлөвлөж байна уу? гэж асуухад залуу эрдэмтэн сандарсан байдалтайгаар намуухан дуугаар: Би гэрлэснийхээ дараа гэр бүлийнхээ хамт Квачонд нүүн ирсэн бөгөөд урьд өмнө нь хэзээ ч Сөүл хотод үүний адил ойрхон байж үзээгүй билээ. Тэгээд миний аавын захисан үгс намайг ийм байдалд хүргэлээ гэв. Гэтэл цагдаа: Аавын тань захиас гэж юу вэ? тодорхой тайлбарлана уу үүнийхээ тухай гэв. Залуу эрдэмтэн ийн хариулав: Би үнэхээр их Сөүл хотыг үзэж харахыг хүссэн ч гэлээ аавынхаа захисан сургаал үгсийг болон өөрийнхөө түүнд өгсөн амлалтыг зөрчиж чадсангүй учраас өдөр бүр хилийн зурвас дээрээс гэрлүүгээ буцаж явсан билээ гэв. Гэтэл цагдаагийн ажилтан: Таныг Сөүл хотруу явсаныг аав чинь мэдэх боломжгүй ч гэлээ аавынхаа захиасыг хүндэтгэн амлалтаа биелүүлж, аав хүүгийн ариун нандин хайрыг дээдлэсэн шийдвэр гаргасан учраас та яах аргагүй аавынхаа сайн хүү нь мөн юм гэв. Тиймээс та хүндэлж биширмээр үнэнч сэтгэлийг харуулсан тул шагнал хүртэх ёстой гээд хэрвээ та энд ирсэн л бол Сөүл хотыг үзэх боломжоо бүү алдаарай, аялалаа дууссаны дараа төрсөн хот руугаа явж болно шүү дээ гээд түүнд хотоор аялах хугацаандаа цэргийн хамгаалалтанд явах эрхээр шагнав. Энэ нь аавынхаа захиасыг зөрчсөн хэрэг бус харин шагнал хүртэж буй явдал тул сэтгэл амар Сеүл хотод зочилжээ. Тэгээд залуу эрдэмтэн нутагтаа буцаж очоод аавдаа бүх болсон үйл явдлаа ярив. Үүний дараа тэрээр улсын шалгалтандаа тэнцэж, улмаар ерөнхий сайд болж чадсан билээ.



 

Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 01:39
More in this category: « Нулимс

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам