Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр280
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт591
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7709
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381446

Манайд: 4 зочин, 4 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.232
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Нулимс

Мэдээг үнэлэх
(12 санал)

Бяцхан хүү ээжээсээ яагаад уйлаад байгааг нь асуухад: эмэгтэй хүн учраас уйлж байгаа юм гэж ээж нь хариулжээ. Хүү дахиад л ээжээ би ойлгосонгүй гэхэд миний хүү хэзээ ч ойлгохгүй гээд ээж нь хүүгээ тэврэв. Тэгээд хүү ааваасаа ээж яагаад ямар ч шалтгаангүйгээр уйлаад байгаа юм бэ? гэж асуув. Бүх л эмэгтэйчүүд заримдаа шалтгаангүйгээр уйлдаг юмаа гэж аав нь хариулжээ. Өсөж том болсон ч гэлээ нөгөөх асуултынхаа учрыг олохыг хүсч байлаа. Тэгээд Бурхантай уулзаад яагаад эмэгтэй хүмүүс амархан уйлаад байдаг юм бэ? гэж асуухад Бурхан ийн хариулжээ: Би эмэгтэй хүнийг маш онцгой бүтээсэн. Би түүнд хорвоо дэлхийг тэврэн үүрч чадах хангалттай хүч чадлыг хайрлахын зэрэгцээ уян зөөлөн аалийг  ч бас өгсөн.

Би түүнд олон хүүхэд төрүүлж өсгөх, хүүхдүүд нь түүнийг зовоож шаналгаж байсан ч үүнийг дааж чадах дотоод сэтгэлийн тэнхээг хайрласан.

Би түүнд хэн нэгэн шантарч буцлаа ч гагцхүү эмэгтэй хүн давж дийлэх хатуужил тэвчээрийг хайрласан. Мөн өөрийн гэр бүлээ хайрлаж халамжлах далай мэт хайр энэрлийг хайрласан гэв. Би түүнд үр хүүхдүүд нь хичнээн зовоон шаналгаж байсан ч тэднийг байнга уучилж энэрч байх уудам хайрыг бэлэглэсэн гэв.

Би түүнд түүний эр нөхөр нь зовоож байсан ч сэтгэл дотроо хайрлаж байх тэр их тэсвэр тэвчээрийг хайрласан гэв.

Хэдий түүнд эр нөхөр нь эхнэрээ хэзээ ч зовоож өвтгөхгөхгүй байх хэрэгтэй гэсэн ойлголт ухамсрыг өгсөн ч заримдаа эмэгтэй хүний тэсвээр тэвчээрийг шалгах зүйл амьдралд цөөнгүй бий гэв. Хамгийн сүүлд би түүнд хүссэн үедээ уйлж тайвширч байг гэж нулимсыг харамгүй хайрласан юм. Одоо ойлгосон уу? Миний хүү эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь өмсөж зүүж байгаа хувцас эдлэл, үсээ илбэн самнаж буй дүр төрхдөө бус зөвхөн түүний нүднээс харагддаг юм. Учир нь эмэгтэй хүний нүд түүний хайр хүндэтгэл нь оршиж буй зүрхнийх нь хаалга юм гэжээ.

Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 01:50

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам