Хаврын нэгэн сайхан өдөр хотын захирагч ард иргэдийнхээ цагаан будааны тариалан дээрх нэг өдрийн амьдралыг харахаар гарлаа. Энэ үед үд дунд болж байсан учраас бүх тариаланчид үдийн хоолондоо явсан байлаа. Тэгээд модны сүүдэр дор нарлан суугаад цагаан будааны тариалангийн талбайн эргэн тойрныг сайн гэгч нь ажиж суулаа. Гэтэл нэг залуу бусдаас нэлээн зайтай хол суугаа харагдлаа. Хэдэн хормын дараа толгой дээрээ сагс тависан нэгэн эмэгтэй ирж явлаа. Гэтэл нөгөөх сууж байсан залуу эмэгтэй рүү гүйн очоод загнаж байгаа харагдана. Энэхүү байдал нь, захирагчид тэр эмэгтэй хоолыг оройтуулж авчирч өгсөнд залуу уурлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.
Гэтэл хэсэг хугацаанд эмэгтэй тайлбарласны дараа залуу түүнд бөхийж байгаа харагдлаа. Захирагч үүнийг гайхан босож хартал хосууд хоёр биендээ дахин хүндэтгэл үзүүлэн бие биедээ хэд хэдэн удаа бөхийж байна гэнэ. Үүнийг харсан захирагч: Ямар сонин үзэгдэл вэ? хоёр биентэйгээ маргалдаж байсан хэрнээ бие биедээ мөргөөд байх юм. Үүнийг учрыг асуух хэрэгтэй гээд захирагч болон түүний бараа бологч нар тэдэн дээр очлоо. Тэднийг харсан хосууд бушуухан хүндэтгэл үзүүлж захирагчдаа бөхийж амрыг нь айлтгалаа. Захирагч хосуудад яагаад сая хоёр биендээ бөхийж хүндэтгэл үзүүлээд байсныг гайхан асуухад: Залуу жаахан инээмсэглэснээ юу ч бишээ гээд толгойгоо илэв. Гэтэл захирагч: Та хоёр маргалдаж байсан шүү дээ учраа хэлээч гэв. Залуу ичсэн байдалтайгаар хөлөө чирэн түүнд ийнхүү хэлэв:
Үүр цайж байхад бидний ажил эхэлсэн юм. Тэгээд үдийн хоолны цаг эхлэх үед би эхнэрийгээ хүүхдээ болон миний настай ээжийг хооллоод надад хоол бэлтгэж ирээрэй гээд би гэрлүүгээ явуулсан. Гэтэл тэр маш удаж ирсэн би ч өлссөн байсан учраас түүнд уурласан юм гэжээ. Захирагч: Тэгээд яагаад хоёр биендээ бөхийгөөд байсан юм бэ? гэж асуухад: Миний эхнэр хэлэхдээ: Гэрт намайг очиход ээж тахианы цутан уумаар байна гээд тахиа барихаар тахианы хашаанд хөөцөлдөж байсан. Тэгээд тэр гүйж байхдаа шар буурцагны шүүстэй саваа хагалсаныг нь миний эхнэр ээжид мэдэгдүүлж сэтгэлийг нь зовоохгүйн тулд хагарсан савыг бушуухан нуужээ. Тэгээд хамтдаа тахиаг нь бариад амттай тахианы цутан хийж өгчээ. Гэтэл би миний ээжид туслаад оройтсон учрыг нь олоогүй байж эхнэртээ уурласандаа түүнээс уучлалт гуйн бөхийсөн хэрэг. Тэгээд би эхлээд бөхийхөд тэр дахиад бөхийсөн тэгээд бид дахиад хоёр биендээ хүндэтгэл үзүүлэн бөхийсөн хэрэг л дээ гэж тэр залуу хэллээ. Үүнийг сонссон захирагч ихэд урамшин тэр 2 хосын хүн хүнээ хүндэтгэх сайхан сэтгэлийг бахархан шагнажээ.
Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 02:27