Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр280
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт591
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7709
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381446

Манайд: 4 зочин, 5 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.234
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012
Амьдралыг өөрчилсөн түүх
Амьдралыг өөрчилсөн түүх

Амьдралыг өөрчилсөн түүх (11)

Хэдэн зууны өмнө Солонгос улсын захын тосгонд амьдардаг нэгэн залуу эрдэмтэн Квачон тосгоноос ирсэн хайртай бүсгүйтэйгээ гэр бүл болжээ. Хуримын ёслолын дараа эрдэмтэн залуу сүйт бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй хамт амьдрахаар шийдэж, нутгаа орхин гарах болжээ. Гэтэл түүний эцэг нь ихэд санаа зовсон байдалтай түүнд ийн өгүүлрүүн: Заа хүү минь Квачон Сөүл хоёрыг хооронд нь тусгаарласан нэг л гүвээ байдаг билээ. Хэрвээ миний хүү Квачон дах гэртээ очвол Сөүлд очих талаар бүү бодоорой гэжээ. Хүү ихэд гайхан яагаад болохгүй гэж хэмээн гайхахад "Хэрвээ миний хүү цэцэглэн хөгжиж буй нийслэл хотын өнгө үзэмжинд нь нүд чих дурлан сэтгэл чинь тэмүүлэх цагт

Бяцхан хүү ээжээсээ яагаад уйлаад байгааг нь асуухад: эмэгтэй хүн учраас уйлж байгаа юм гэж ээж нь хариулжээ. Хүү дахиад л ээжээ би ойлгосонгүй гэхэд миний хүү хэзээ ч ойлгохгүй гээд ээж нь хүүгээ тэврэв. Тэгээд хүү ааваасаа ээж яагаад ямар ч шалтгаангүйгээр уйлаад байгаа юм бэ? гэж асуув. Бүх л эмэгтэйчүүд заримдаа шалтгаангүйгээр уйлдаг юмаа гэж аав нь хариулжээ. Өсөж том болсон ч гэлээ нөгөөх асуултынхаа учрыг олохыг хүсч байлаа. Тэгээд Бурхантай уулзаад яагаад эмэгтэй хүмүүс амархан уйлаад байдаг юм бэ? гэж асуухад Бурхан ийн хариулжээ: Би эмэгтэй хүнийг маш онцгой бүтээсэн. Би түүнд хорвоо дэлхийг тэврэн үүрч чадах хангалттай хүч чадлыг хайрлахын зэрэгцээ уян зөөлөн аалийг  ч бас өгсөн.

Хаврын нэгэн сайхан өдөр хотын захирагч ард иргэдийнхээ цагаан будааны тариалан дээрх нэг өдрийн амьдралыг харахаар гарлаа. Энэ үед үд дунд болж байсан учраас бүх тариаланчид үдийн хоолондоо явсан байлаа. Тэгээд модны сүүдэр дор нарлан суугаад цагаан будааны тариалангийн талбайн эргэн тойрныг сайн гэгч нь ажиж суулаа. Гэтэл нэг залуу бусдаас нэлээн зайтай хол суугаа харагдлаа. Хэдэн хормын дараа толгой дээрээ сагс тависан нэгэн эмэгтэй ирж явлаа. Гэтэл нөгөөх сууж байсан залуу эмэгтэй рүү гүйн очоод загнаж байгаа харагдана. Энэхүү байдал нь, захирагчид тэр эмэгтэй хоолыг оройтуулж авчирч өгсөнд залуу уурлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.

Солонгосын Чосон гүрний төрийн сайд нь үзэсгэлэн төгөлдөр ганц охинтой байжээ. Тэгээд охиноо өсөж том болонгуут нь охиндоо тохирох ухаалаг , ирээдүйн нөхөр нь болох залууг хайж гэнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэгэн залуу эрдэмтэн охинтой нь гэрлэх хүсэлтэй байгаагаа сайдад хэлэхээр түүн дээр очжээ. Сайд түүний ядуу дорой байдал хуучирсан уранхай ноорхой хувцастай гадаад төрхийг ажсанаа шууд л үгүй гэж татгалзжээ. Гэсэн хэдий ч гадаа цаг үд хэвийж байсан учраас сайд түүнийг гэртээ үлдэж өдрийн хоол хамт идэхийг санал болгожээ. Тэгээд үнэтэй дарс, амттай хоол бүхий чамин тансаг зассан ширээнээ  хамт хооллохоор тэд  сууцгаалаа.

Миний ээж өрөөсөн нүдгүй байсан бөгөөд би түүнийг үзэн ядаж түүнээс их ичдэг байлаа. Ээж минь хар захад жижигхэн худалдааны цэг ажиллуулдаг байсан юм. Ээж тэр үед зах дээр замгийн нэтгэл цуглуулж түүнийгээ борлуулдаг байсан бөгөөд би мөн л үүнээс нь их ичдэг байлаа. Намайг дунд сургуульд байхад нэг ичмээр явдал тохиолдсон юм. Юу гэвэл ээж ангид хүрээд ирсэн ба би түүнээс ичиж ангийнхнаасаа маш их санаа зовж байлаа. Тэр яах гэж энд ирвээ, түүнийг эндээс хурдан яваасай гэж хүсч түүнийг үзэн ядаж суулаа. Маргааш өдөр нь хүүхдүүд надаас ээж чинь нэг нүдээ яасан юм гээд л шалгааж гарлаа. Би энэ үед ээжийг хорвоогоос бүр мөсөн алга болоод өгөөсэй гэж хүсч байлаа.

Шинэ Мянганы Монгол иргэнд боловсролоос эрхэм юу байх билээ. Тэгвэл хүүхдийн боловсролд хэдэн настайгаас нь эхэлж, хэрхэн анхаарах вэ? Хорвоод хүмүүн заяаг олж мэндэлсэн цагаасаа эхлээд амьдралынхаа туршид тасралтгүй суралцах бүхий л боловсрол чухал ч хэвлий дэх үеийн боловсрол хамгийн чухал байдаг. Хүүхдийг ээжийнхээ гэдсэнд байх үед ээж нь ямар бодол бодож байгаа нь хүртэл маш чухал. Энэ нь үр тариа тарихтай адилхан юм. Ээжийнхээ гэдсэнд байхдаа хүүхэд бие махбодиороо болон бодол санаагаараа ээжтэйгээ холбогдож, ээжийнх нь бүхий л мэдрэмж хүүхэдтэйгээ мөн холбогдсон байдаг байна.

Судлаачид 4-8 настай хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ. “Хайр гэж юу вэ?” гэсэн асуултанд хүүхдүүд хэний ч санаанд оромгүй, тэдний төсөөлж байснаас хэд дахин илүү гүн гүнзгий утгыг агуулсан хариулт өгч байлаа. Та ч гэсэн "Хайр гэж юу вэ?" гэж өөртөө асуулт тавиад хариулаад үзээрэй. Бас хүүхдээсээ ч асуугаад үзээрэй. Ихэнхдээ томчууд энэ асуултанд хариулахдаа бодож, эргэлздэг бол харин хүүхдүүд эргэлзэх зүйлгүйгээр  их оновчтой, гүн гүнзгий хариулдаг байна. Яагаад?  Эндээс та хүүхэд үнэхээр ариун, гэгээн, бас хичнээн ухаантай, мэдрэмжтэй, зүрх сэтгэлийн болохыг ойлгох болно.

Эх байна гэдэг миний хувьд хамгийн өндөр цалинтай ажил юм. Учир нь төлбөрөө би хайраар авдаг. ~/Mildred B. Vermont/   Хүүхэддээ амьдралыг хайрладаг учраас зөвхөн эх хүн ирээдүйн тухай бодож чаддаг./ Maxim Gorky/ Эх хүн гэж таван хүн тойроод суучихсан байх үед дөрвөн бялууны зүсмийг хараад шууд надад идэх сонирхол алга гэж хэлдэг хүнийг хэлдэг. /Tenneva Jordan/ Эх хүний зүрх сэтгэл гэдэг хүүхэд хичээллэх, хүмүүжих  талбар нь болж байдаг. /Henry Ward Beecher/ Энгийн хүн юуг ч хийж чадах чадлыг эх хүний хайр л өгч чаддаг. /Marion C. Garretty/

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам