Хэрэглэгчийн булан

Түгээлт


2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр116
mod_vvisit_counterӨчигдөр293
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1117
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт2109
mod_vvisit_counterЭнэ сард7375
mod_vvisit_counterӨнгөрсөн сард17454
mod_vvisit_counterНийт346857

Манайд: 3 зочин, 2 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 2-р сар 23, 2012

Цаг

Миний Tweets

Service Temporarily Unavailable or Username incorect

Тэргүүлэх чиглэлүүд

PDFХэвлэхИ-мэйл

Бид дараах зүйлсийг эрхэмлэж ажиллана:

• Үйлчлэл Бид хүн өөрчлөгдөх орчинг бүрдүүлсэн үйлчлэлийн олон боломжуудаар хангана. Энхийн төлөө үйлчлэхүй нь нийгэм дэх тулгамдсан нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлсон урьдчилсан судалгаанд тулгуурлан сайн дурынхныг хамгийн үр бүтээлтэй ашигтайгаар ажиллах баталгааг өгнө. Бид тухайн байгууллага хамт олны ашиг сонирхлыг багтаасан өндөр ач холбогдолтой үйлчлэлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулах болон үйлчлэлийн соёлыг бий болгоход туслан хамтран ажиллана.

• Энх тайван Бид өөр өөр соёл иргэншил, итгэл үнэмшил, угсаатан, үндэстэнүүдийг хамтад нь оролцуулснааар, тэд нэгдмэл сайн зорилгын төлөө хамтран ажиллаж сайхан нөхөрлөлийг бүтээж чадах юм. Энх тайвныг бүтээнэ гэдэг нь зөвхөн зорилго төдий биш, тэр нь бодитой юм. Энэ нь үйлчлэх хөтөлбөрт оролцсон хүн бүр дотоод талаараа энх тайвныг мэдрэнэ гэсэн үг. Зөвхөн тэсвэр тэвчээрээр биш идэвхтэй хамтын ажиллагаа нь бидэнд жинхэнэ энх тайвны итгэл найдварыг өгч байна. •

Суралцах Бид удирдахуйн ухаан, байгууллагаа хөгжүүлэх арга зүй, энх тайвныг бүтээх үйлсэд дадлагажуулах болно. Энхийн төлөө үйлчлэхүйн хөтөлбөр болон үйл ажиллагаанууд нь дадлагаар суралцах туршлага болж байгаа нь хамгийн чухал үр дүн юм. Бидний үр дүнд тулгуурласан хөтөлбөрүүд нь эцэстээ хувь хүнд хөгжих боломжуудыг нээн өгч байгаа юм.

• Ялгаатай байдал Энхийн төлөө үйлчлэхүй нь хотын болон гэр хорооллын хэв соёлоос эхлэн цаашдаад бүхий л хана хязгаарыг давуулсанаар бүх оролцогчдод хамгийн сайн ойлголцлыг өгч чаддаг. Бусдын нэн шаардлагатай хэрэгцээт зүйлийг тодорхойлохын тулд сайн дурынхан болон хамтран ажиллагсад, нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхолыг хүндэтгэн, хамтран ажиллах таатай орчинг бүрдүүлнэ.

• Удирдлага Энхийн төлөө үйлчлэхүй нь нийгмийн салбар бүрт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтран ажиллах удирдлагын загварыг санал болгодог. Өөрчлөгдөн хөгжиж буй энэ цаг үед ард иргэддээ тусалж чадах, нийтлэг зорилгын төлөө бусад байгууллагатай хамтран ажиллаж чадах, нийгмийг өөрчлөх үзлийг дэмжих удирдагч хэрэгтэй байна. Энхийн төлөө үйлчлэхүй нь нийгмийн салбар бүрт удирдагчдыг бэлтгэн гаргахыг зорьж ажилладаг. Ингэснээрээ шинэлэг үнэ цэнэт алсын харааг дэмжих юм.

• Өөрчлөлт Бидний энх тайвныг тодорхойлох арга хандлага нь хамгийн оновчтойгоор илэрхийлвэл өөрчлөлтийг авчрагч гэж хэлж болох юм. Энэхүү арга хандлага нь зөрчилдөөний яг одоогийн шалтгаан, хурцадмал байдал, тэмцэлд төвлөрөлгүйгээр нөхцөл байдлыг маш өргөнөөр авч үздэг. Бид мэдээж эдгээр асуудлыг авч хэлэлцэх ч түүнээс илүүтэй хүндлэл харилцан ойлголцлын арга замыг хайдаг юм.

• Нийгэм Бидний өөрчлөлтийн арга хандлага нь бусад байгууллага хамт олныг дэмжих болон хамтран ажиллах нөхцлийг хялбархан бүрдүүлэх боломжийг өгч байна. Бидний үйлчлэлийн хөтөлбөрүүд нь оролцсон хүн бүхэнд, сайн дурынхнаас эхлээд нийгэмд өөрт нь өндөр сэтгэгдэл төрүүлэм үр бүтээлтэй дадлага туршлагыг олгодог. Бидний зорилго бол эдгээр төрөл бүрийн төсөл, үйл ажиллагаа нь нийгэм улс эх оронд маань нэн яаралтай хийгээд шаардлагатай хэрэгцээг хангаж чаддаг байх явдал юм. Эцэст нь, бидний үйлчлэлийн хөтөлбөрүүдийн нийгэмд үзүүлэх үр дүн нь үргэлж эерэг бөгөөд удаан хадгалагдан үлдэж чадах нөлөөг үзүүлж чаддаг гэдгийг баттай хэлэх байна.

• Хамтран ажиллагаа Энхийн төлөө үйлчлэхүй нь нийгэмд чиглэн ажилладаг байгууллагуудтай хамтран тусламж шаардлагатай хүмүүс, хэсэгт хүрч ажилласаар байна. Мөн Энхийн төлөө үйлчлэхүй нь харилцан дэмжигч байгууллагуудад тогтвортой үйлчлэлийг санал болгож байна. Ургаж буй үрийн үндсийг батжуулахын тулд Энхийн төлөө үйлчлэхүй нь албан ёсны дэмжлэг болон нийгмийн эерэг өөрчлөлтийн явцад тасралтгүй үнэлэлт хийж нөлөөлөх чадварыг бий болгоход тусладаг. ...Бүгдийг Дэлхийн Энхийн Зорилгын төлөө

 

Written by :
Administrator
 

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам