





![]() | Өнөөдөр | 114 |
![]() | Өчигдөр | 293 |
![]() | Энэ 7 хоногт | 1115 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 2109 |
![]() | Энэ сард | 7373 |
![]() | Өнгөрсөн сард | 17454 |
![]() | Нийт | 346855 |
|
|

ТҮҮХЭН ЗАМНАЛ
“Энхийн Төлөө Үйлчлэхүй” Төрийн Бус байгууллага нь нийгмийн сайн сайхны төлөөх олон талт сайн дурын үйл ажиллагаанд ард иргэдийг татан оролцуулж тэднийг эх оронч үзэл, иргэний хариуцлага, ухамсар, ёс суртахууны хувьд төлөвшүүлж нийгэм болон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжоор хангадаг ашгийн бус байгууллага юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2001 оныг Олон Улсын Сайн Дурынхны жил болгон зарласантай холбогдуулан Дэлхийн улс орнууд энэхүү уриалгыг дэмжин санал санаачлага, хөдөлгөөнүүд өрнүүлсэний нэг нь “Энхийн Төлөө Үйлчлэхүй” хөдөөлгөөн байлаа.
Энэхүү хөдөлгөөн нь 2002 оны 7 сарын 9 ны өдөр “Дэлхийн энхийн илтгэл” аяны гараа болгож Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Эх орныхоо эзэд нь болцгооё” уриан доор нэгдэж 13.000 гаруй сайн дурын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулсанаар Монгол дахь үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
2003 оны 7 сарын 18 ны өдөр Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн яаманд бүртгүүлж Төрийн Бус Байгууллага болон зохион байгууллагдсанаас хойш одоог хүртэл тогтмол идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.