





![]() | Өнөөдөр | 278 |
![]() | Өчигдөр | 311 |
![]() | Энэ 7 хоногт | 589 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 3031 |
![]() | Энэ сард | 7707 |
![]() | Өнгөрсөн сард | 13676 |
![]() | Нийт | 381444 |

Дэлхийн Залуучуудын Сайн Үйлсийн Өдөр гэж юу вэ? Энэ өдөр бол залуучуудын бүтэн жилийн турш нийгмээ, дэлхий ертөнцөө сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөхөд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэх хийгээд залуучуудыг дэмжих олон нийтийн оролцоог /улсын, хувийн болон ашгийн бус салбарууд/ сайшаан шалгаруулж эрчимжүүлэх өдөр юм. 2000 оноос хойш жил бүрийн 4-р сард дэлхий даяар залуучуудын үйлчлэх байгууллагын холбоод олон сая залуучуудыг олон мянган үйлчлэх төсөл, сайн дурын үйл ажиллагаанд дайчлан хамруулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Манай Монгол оронд ч Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдрийг 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд сайн дурынхан, оюутан залуусын амжилт бүтээлийн өрнүүн өдрүүд болдог.
Хүн бүхэн аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж, өөрсдийн чадлын хирээр түүндээ тэмүүлж, түүнийгээ бүтээлцэж амьдардаг. Харин тэр бүх сайн сайхан нь ганцхан зүйлээс буюу эрүүл мэндээс эхэлдэг тул эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана хэмээдэг. Энэ хорвоо дээр ухаант хүн үгүй бол байшин барилга, машин тэрэг, үйлдвэр уурхайнууд юу ч биш, амьгүй, хөдөлгөөнгүй эд агуурс төдий зүйлд л тооцогдох нь дамжиггүй. Тиймдээ ч эрхэм баян эх орноос ч илүүтэйгээр эрдэнэт хүн хэмээх ойлголт дээдийн дээд гэдэгтэй та бүгд санаа нийлэх бизээ. Өнөөгийн хүрээлэн буй орчин, техник, технологийн үсрэнгүй хөгжил, амьдралын хэв маяг нь хүмүүн бидний эрүүл оршихуйд эерэгээсээ илүү сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхий дахины хөндүүр сэдвийн нэг болоод байна.

Монголчууд эртнээс эдийн манлай хадгийг хамгийн хүндтэй эрхэм хүмүүстээ барьдаг сайхан уламжлалтай. Өндөр настан болон нутаг усандаа хүндлэгдсэн хүмүүсийг эрхэмлэн хүндэтгэж буй сэтгэлийн илэрхийлэл болгодог билээ. Аав ээж, багш, хайртай буурлуудаа хүндэтгэх нь хүн бүрийн үүрэг, ачлал энэрлийн зам юм. Харин өөрт хамаагүй хэмээлгүй өрөөл бусдын зовлонг анхааран өөрийн чадахаараа нимгэлж, сайхан сэтгэлээ хадаг болгон барьдаг соёлыг үнэхээр бахархууштай. Бусдад туслана, бусдыг баярлуулна гэдэг хичнээн сайхан болохыг хүн бүхэн мэддэг ч өөрийн цаг заваа зориулан, эргэн тойрон дах асуудал бэрхшээлийг шийдэхийн төлөө сайн дураараа ажиллагсад төдийлөн олон биш.

“Хамтдаа бүтээсэн 2011 он” нэрийн дор Монгол дах Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд бодит ажил хэрэг болсон үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдийн үр дүнгээ цэгнэж, амжилтаа тэмдэглэх, эргэн суралцах нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Энэ ч үүднээс Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд хийж бүтээсэн нийгмийн сэдэвт хөтөлбөрүүдийн үр дүнгээ танилцуулж, зурагт хуудас баннераар үзэсгэлэн гаргасан нь хараа булаам, гэрэл гэгээтэй харагдаж байлаа. Уг үзэсгэлэнд Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, Залгамжлагч холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дрийм сургалтын төв, Олон улсын боловсрол сан, Зуун нас эмнэлэг, Энх-Орчлон Дээд сургууль