Хэрэглэгчийн булан

Түгээлт


2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр277
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт588
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7706
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381443

Манайд: 3 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Миний Tweets

Service Temporarily Unavailable or Username incorect

Хамтдаа бүтээсэн 2011 он

Мэдээг үнэлэх
(15 санал)

“Хамтдаа бүтээсэн 2011 он” нэрийн дор Монгол дах Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд бодит ажил хэрэг болсон үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдийн үр дүнгээ цэгнэж, амжилтаа тэмдэглэх, эргэн суралцах нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Энэ ч үүднээс Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд хийж бүтээсэн нийгмийн сэдэвт хөтөлбөрүүдийн үр дүнгээ танилцуулж, зурагт хуудас баннераар үзэсгэлэн гаргасан нь хараа булаам, гэрэл гэгээтэй харагдаж байлаа. Уг үзэсгэлэнд Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, Залгамжлагч холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дрийм сургалтын төв, Олон улсын боловсрол сан, Зуун нас эмнэлэг, Энх-Орчлон Дээд сургууль

зэрэг олон байгууллагууд 2011 онд хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагаа, үр дүнгээ олон нийтэд танилцуулсан юм.

Бидний хувьд 2011 оны хамгийн чухал онцлог бол ДЭИН-ийг эх орондоо амжилттай хэрэгжүүлсэн явдал билээ. Дэлхийн Энхийн Их Наадам нь олон нийтэд үйлчилж, эх орон, даян дэлхийн асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэж, олж авсан, бүтээж босгосон энхтайвнаараа бахархан баярлах боломжийг Монголчуудад олгон ард нийтийг зүрх сэтгэлээр нь нэгтгэж чадсан томоохон арга хэмжээ болж чадсан юм.

2011 онд Дэлхийн Энхийн Их Наадмын хүрээнд хамтдаа хэрэгжүүлсэн дараах хөтөлбөрүүдийг өдөрлөгийн үеэр онцлон танилцууллаа. Үүнд:

Наадмын хүрээнд 25 улсын 130 орчим төлөөлөл оролцсон Олон улсын удирдагчдын бага хурал Төрийн ордонд хоёр өдөр амжилттай хуралдаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энхтайванд баримтлах чиг шугам болон Монгол Улсын оролцоог тодорхойлон хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” гаргасан.
2011 онд Монголд болсон “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын хүрээнд нийгэмд үйлчлэх 10 хөтөлбөр хэрэгжиж, үр дүнгээ олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдгээрээс 3 төслийг манай Энхийн төлөө үйлчлэхүй ТББ удирдан зохион байгуулсан билээ.
Нийгэмд тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдэх зорилготой “10 төгрөгийн хүч” аян “Ганц мод гал болдоггүйтэй адил 10 төгрөг ганцаараа үнэ цэнэ багатай ч, олуулаа нэгдэж чадвал хүч, итгэл, ирээдүйг бүтээж, амьдрал өөрчлөх идтэйг монголчууддаа харуулсан.
“Бид хөгжлийн эзэд” хөтөлбөрөөр аймаг сумандаа үлгэр жишээ болсон тэргүүн туршлагуудыг судлан бүртгэж, өөс хөгжлийн загвар болохуйц шилдгийн шилдэг 40 төсөл санаачилгыг олон нийтэд зарласан.
Дэлхийн 10 гаруй орны оюутан залуус “Соёлын солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж, монголчуудын өв соёл, ёс заншилтай танилцаж, манай залуустай ойртон нөхөрлөсөн юм. Соёлын солилцооны хөтөлбөрт хүрэлцэн ирж оролцсон залуус Чингэлтэй дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2220 мод тарисан бөгөөд Хүн гүрний түүхэн ойн жилийг тохиолдуулан энэ ажлыг зохион байгуулсан.
“Бүтээсэн энх тайвнаа бүгдээрээ тэмдэглэе” уриатай наадамд 100.000 гаруй хүн оролцсон.

Эдгээрээс гадна байгууллага тус бүрийн болон хамтран хэрэгжүүлсэн олон сайхан үйл ажиллагаа, хөтөлбөрүүд буйг үзэсгэлэнгээс үзэж сонирхсон. Бидний хамтдаа бүтээсэн 2011 оныг ийнхүү эргэн тольдоход ирж буй шинэ ондоо илүү ихийг хийж бүтээх хүсэл сэтгэлээр жигүүрлэсэн тэмүүлэл, эрч хүч мэдрэгдэж байлаа.

“Хамтдаа бүтээсэн 2011 он” өдөрлөг нь “Дэлхийн Энхийн Их Наадам, Монголд” үйл ажиллагааны баримтат кино, илтгэл, оны тайлан, найрал дуу, урлагийн тоглолт гээд олон сайхан хөтөлбөрийг агуулсан байлаа.

Тулгамдсан асуудлаа хамтын хүчээр шийдэх зорилготой “10 төгрөгийн хүч” аян нь бид зүрх сэтгэлээрээ нэгдэж чадвал хамгийн бага мөнгөн дэвсгэртээр хамгийн том үйл бүтээж болдгийг нийгэмд мэдрүүлсэн. 25 мянган хүн нэгдсэн энэхүү аянаас цугласан мөнгийг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд хандивласан. Энэ төвийн дэргэдэх ардын урлагийн хамтлагийн авъяаслаг хүүхдүүд гадны хэд хэдэн оронд эх орныхоо нэрийг дуурсгасан тухай сонсоод бахархаж байлаа. Харин энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн бидэнд тэдний гэрэл гэгээтэй хөөрхөн дүр төрх, өөдрөг тэмүүлэлтэй авъяаслаг бүжгийг үзэх боломж олдсон юм. Хамдтаа бүтээсэн 2011 он өдөрлөгт “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн дүү нар маань өнгө гэрэл нэмж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн өөрсдийн хэн болохоо гэрэл гэгээтэй жавхаатай бүжгээрээ тодотгосон юм.

Ингээд өдөрлөгийн үйл ажиллагаа Халуун элгэн нутаг дууг хүндэт оролцогчид, үзэгчид, танхим дүүрэн цугласан монгол түмэнтэй хамтран дуулснаар өндөрлөв.

 

 

 

 

Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 01:49

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам