Мөн олон нийтийн оролцоон дээр тулгуурласан хөгжлийг хэрхэн бий болгох, өргөжүүлэх хийгээд Азийн салбарууд илүү үр өгөөжтэй, үр дүнтэй хамтрах талаар санал санаачлагуудыг гаргалаа.
Олон нийтийн оролцоон дээр суурилсан хөгжлийн амжилттай загваруудыг хийхийн тулд бид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлсон юм.
Нийгэмд үйлчилж, нийгэмд нөлөөлөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг сайн дурын байгууллагын хувьд бидний гол үүрэг хариуцлагуудын нэг бол бид хаана ч ажиллаж байсан тухайн орон нутгийн оролцоог дэмжих явдал юм гэдгийг хурлын үеэр онцолж байсан.
Энхийн төлөө үйлчлэхүйн аль ч салбарт ажиллаж байгаа бидний хэн ч бай өөрсдийгөө нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа нийгмийн дайчилгаа гэж бодох хэрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагаагаа аажмаар өргөжүүлэн энэхүү ажиллагаанд холбоотой мөн бидний үйлчлэлийг хүлээн авч байгаа бүх л хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Мөн бидний хийж буй энэ их үйлс өргөжин тэлэх зорилго доор SFP, Asia-ын салбарууд хамтдаа хэлэлцэж, хамтдаа хуваалцан, хамтдаа суралцсан сайхан цаг хугацааг хамтдаа өнгөрүүллээ.




















