Манай Монголоос Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээний Тэргүүн Г. Ундрал болон Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын гүйцэтгэх захирал Г. Тунгалагтуул нар уригдан оролцлоо. Оролцогчид чуулганы хором бүрийг хоорондоо хуваалцах, хамтдаа бүтээх мөн урагшлах эрмэлзэлтэйгээр өрнүүллээ.
1)Бид хүчээ сорьж урагшилсан: Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, зөрчилдөөн болон байгалийн гамшиг гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийгдэж сайн дурынхны санал санаачлагыг хөгжүүлэх, сайн дурынхны манлайлагчдыг боловсруулах, олон улсын сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжих олон шийдэл, бодит санаачлагуудыг хуваалцсан юм. Сайн дурын байгууллагууд дэлхий дахинаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар асуудал дэвшүүлж түүнийгээ хэрхэн шийдвэрлэх тал дээр юу хийж болох талаар асуудал дэвшүүлсэн юм. Эдгээр олон салбараас гарч ирэх олон талын санал санаачлагыг дэвшүүлэн тавихуйц мэргэжилтнүүд сайн дурын ажилчид , сайн дурын удирдагч нар хуралд уригдсан байлаа.
2)Бид бүтээж чадсан: Ази номхон далайн бүсийн 13-дахь удаагийн сайн дурын хурлын зорилго нь өнгөрсөн 10 жилд хийж бүтээсэн ажлын амжилт ололтоо эргэн дүгнэн цэгнэж үүнийгээ дахин бүтээх боломжийг бий болгох болон дэлхийн улс орнуудын асуудлуудыг шийдвэрлэх сайн дурынхны түүхэнд шинэ салбарыг бэлдэхэд оршиж байсан юм. Хуран цугларсан сайн дурынхны санал санаачлагыг өрнүүлж, тэдний чин сэтгэлийн зориулалтыг улам бадраан асаасан нь онцлог байлаа.
3)Эцэст нь дүгнэхэд бид хуваалцаж чадсан: Бид юуны төлөө тэмцэж чадах, юуг сурч чадах юуг хүсч тэмүүлж байгаагаа хуваалцсан. Мөн улс орон бүрийн төлөөлөгчид өөрийн орны туршлага, сайн дурын үйл ажиллагааны хөгжил онцлогоо танилцуулсан нь олон сайхан шинэ санааг дэлгэрүүлсэн. Хуваалцах нь хамтран ажиллах эхний алхам байдаг. Энэхүү чуулганы дараа бид өөрсдийн хүчин чармайлтын үндсэн дээр илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээж чадахаа дахин бататгалаа.


























