Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр276
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт587
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7705
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381442

Манайд: 3 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.233
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Цаг

Цаг агаар

Дэлхийн Энхийн Конвенцид ЭТҮ оролцлоо

Мэдээг үнэлэх
(15 санал)

Сөүл хотод 2011 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн Энхийн Конвенц нь “Зүүн Азийн энхтайван ба Солонгосын хойгийн нэгдэл” уриан дор амжилттай явагдлаа. Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал байдал нь даруй дэлхийн энх тайванд шууд нөлөөтэй төдийгүй Солонгосын хойгийн энхтайван ба амар амгалан байдлыг тогтооход бүх дэлхийн хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг оролцогчдод тодорхой ойлгуулж чадсан уг конвенцид 30 гаруй орны 500 гаруй  зочид төлөөлөгчид  хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү конвенцид Монгол орныг төлөөлөн төр засаг, иргэний нийгмийн удирдагчдын төлөөлөл, мөн ИДС-ийн  шилдэг оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг  оролцсон билээ.

Мөн Энхийн төлөө үйлчлэхүйн Монгол болон бусад орны төлөөллүүд оролцлоо. Сөүл хотноо болсон Дэлхийн Энхийн Конвенц нь нь иргэний нийгмийн шинэчлэлийг эв нэгдэл хамтын ажиллагаа болон харилцан ойлголцолын нөлөөллөөр Солонгосын хойгийн нэгдэлтэй холбоотой чухал ач холбогдол бүхий асуудлуудад анхаарал хандуулж шинэ үр дүнг бий болгохыг зорисон нь чухалд тооцогдож байна. Мөн Дэлхийн Энхийн Конвенцийг Солонгосын Засгийн газартай хамтран зохион байгуулсан нь илүү үр дүнтэй болоход нөлөөлсөн.

Дэлхийн Энхийн Конвенцид оролцсон улс орнуудын онцгой зочдоос дурдвал: Ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газраас 24 төлөөлөгч, 17 Улсын их хурлын гишүүн, Дэлхийн удирдагчдын зөвлөлөөс 7, шашны удирдагч 8, Тинк Танк Академиас 18, ТББ-ийн тэргүүн ерөнхийлөгч 10, бизнесийн байгууллагын 7 удирдагч болон бусад хүндтэй зочид оролцсон юм.

Нээлтийн хүлээн авалтаар эхэлсэн GPC нь салбар хуралдаан болон хэлэлцүүлгүүд, Олон улсын парламентчдын дугуй ширээний уулзалт, Дэлхийн энх тайвны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, Олон улсын залуу удирдагчдын чуулган гэх мэт өндөр ач холбогдол бүхий хөтөлбөрүүдээр үргэлжилж хаалтын арга хэмжээ, Сеүлийн тунхаглалаар өндөрлөлөө.

Хурлын үеэр эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг , эмэгтэйчүүдийн манлайллын талаарх хэлэлцүүлэг өрнөж, GPF WOMAN INITIATIVE –г эхлүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн чухал санаачлага байлаа.

Энэхүү конвенцийн бас нэгэн онцгой чухал хэсэг бол Дэлхийн энх тайвны шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ байсан бөгөөд дэлхийн энх тайвны төлөөх үйлст өөрийн хувь нэмэрээ оруулсан хувь хүн, албан байгууллага, хамт олонд олгогдсон 6 төрлийн шагнал байсан юм.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь олон улсын хэмжээний энх тайван, хүмүүнлэгийн их үйлсийг сайшаасан томоохон үйл ажиллагаа болсон.

GPF WOMAN INITIATIVE-г эхлүүлж, шашин хоорондын хөдөлгөөний суурийг бэхжүүлэх үйлст бодитой хувь нэмэр оруулсан, мөн Тинк Танк- Азийн Институтийн ажиллагааг өрнүүлэхээр шийдвэрлэсэн хийгээд Дэлхийн өндөр түвшний илтэгч, удирдагч нар оролцсон гээд онцлох үйл явдлаар дүүрэн конвенц болж өндөрлөлөө.


Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 01:50

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам