





![]() | Өнөөдөр | 276 |
![]() | Өчигдөр | 311 |
![]() | Энэ 7 хоногт | 587 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 3031 |
![]() | Энэ сард | 7705 |
![]() | Өнгөрсөн сард | 13676 |
![]() | Нийт | 381442 |

Дэлхийн Залуучуудын Сайн Үйлсийн Өдөр гэж юу вэ? Энэ өдөр бол залуучуудын бүтэн жилийн турш нийгмээ, дэлхий ертөнцөө сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөхөд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэх хийгээд залуучуудыг дэмжих олон нийтийн оролцоог /улсын, хувийн болон ашгийн бус салбарууд/ сайшаан шалгаруулж эрчимжүүлэх өдөр юм. 2000 оноос хойш жил бүрийн 4-р сард дэлхий даяар залуучуудын үйлчлэх байгууллагын холбоод олон сая залуучуудыг олон мянган үйлчлэх төсөл, сайн дурын үйл ажиллагаанд дайчлан хамруулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Манай Монгол оронд ч Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдрийг 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд сайн дурынхан, оюутан залуусын амжилт бүтээлийн өрнүүн өдрүүд болдог.

Сөүл хотод 2011 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн Энхийн Конвенц нь “Зүүн Азийн энхтайван ба Солонгосын хойгийн нэгдэл” уриан дор амжилттай явагдлаа. Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал байдал нь даруй дэлхийн энх тайванд шууд нөлөөтэй төдийгүй Солонгосын хойгийн энхтайван ба амар амгалан байдлыг тогтооход бүх дэлхийн хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг оролцогчдод тодорхой ойлгуулж чадсан уг конвенцид 30 гаруй орны 500 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү конвенцид Монгол орныг төлөөлөн төр засаг, иргэний нийгмийн удирдагчдын төлөөлөл, мөн ИДС-ийн шилдэг оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг оролцсон билээ.
“Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн Энхийн Их Наадам”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн Энхийг бүтээгчид” буюу GPM-2011/Global Peace Makers/ төсөл 2011.06.11-16-ны өдрүүдэд Монголд амжилттай хэрэгжлээ. Энэ төсөлд Солонгос улсын Чоншим олон улсын дунд сургуулийн ахлах ангийн 56 сурагч, 7 багшийн хамт Монголын талаас Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын ажилтан, сайн дурынхан таван багийн ахлагч оролцов. Төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр дэх Мөрөөдөл зуслангийн орчимд 300 мод тарилаа.
Кени улсын нийслэл Найроби хотод 2010 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болсон Дэлхийн Энхийн Конвенцид Энхийн төлөө үйлчлэхүйн баг оролцлоо. Энэхүү баг нь дэлхийн ЭТҮ-ийн удирдах төвийн ажилтан, олон улсын ерөнхийлөгч, Азийн бүсийн удирдагч, Африкийн бүсийн удирдагч болон Монголын 2 төлөөлөгч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй. ЭТҮ нь энэхүү конвенцийн томоохон хамтрагч бөгөөд үйлчлэлийн хэсэг дэх хариуцлагын дагуу нийгэмд чиглэсэн мэдээллийн үйл ажиллагаатай холбогдуулан нийгмийн интерпренерийн үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.