Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр276
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт587
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7705
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381442

Манайд: 3 зочин, 4 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Сэтгэлийн хадаг

Мэдээг үнэлэх
(11 санал)

Монголчууд эртнээс эдийн манлай хадгийг хамгийн хүндтэй эрхэм хүмүүстээ барьдаг сайхан уламжлалтай. Өндөр настан болон нутаг усандаа хүндлэгдсэн хүмүүсийг эрхэмлэн хүндэтгэж буй сэтгэлийн илэрхийлэл болгодог билээ. Аав ээж, багш, хайртай буурлуудаа хүндэтгэх нь хүн бүрийн үүрэг, ачлал энэрлийн зам юм. Харин өөрт хамаагүй хэмээлгүй өрөөл бусдын зовлонг анхааран өөрийн чадахаараа нимгэлж, сайхан сэтгэлээ хадаг болгон барьдаг соёлыг үнэхээр бахархууштай.  Бусдад туслана, бусдыг баярлуулна гэдэг хичнээн сайхан болохыг хүн бүхэн мэддэг ч өөрийн цаг заваа зориулан, эргэн тойрон дах асуудал бэрхшээлийг шийдэхийн төлөө сайн дураараа ажиллагсад төдийлөн олон биш.

Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, халамж анхаарлаар дутаж яваа азай буурлуудаа хүндэтгэн тэдэндээ бага ч болов сэтгэлийн урам хайрлаж амьдрахуйн хүч өгөх зорилгоор Олон Улсын Боловсролын сангийн дэргэдэх “Гэрэлт цамхаг” оюутны ёс зүйн клубын оюутнууд өөрсдийн санаачлагаар “Сэтгэлийн хадаг” сайн дурын нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг 2006 оноос хойш жил бүр Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн аж. Энэ жилийн хувьд ч уламжлал ёсоор цагаан сарыг угтан үйл ажиллагаагаа хийхээр оюутан залуус маань шамдан ажиллаж байна. Тэд “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ “Оюуны эрэл” оюутны холбооны зүгээс улирал бүр зохион явуулдаг “Service Party Day” сайн дурын төслийн хүрээнд “Шинэ оноо сайн үйлсээр угтацгаая” уриан дор “Сэтгэлийн хадаг 2012” тусч өдөрлөгийг 2012.02.11-ний өдөр хамтран зохион явуулахаар бэлтгэж байна. Улааанбаатар хот доторх 6 дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан- Уул дүүрэг тус бүрээс амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу амьдралтай болон хөгжлийн бэрхшээлтэй 25 өрх буюу нийт 150 өндөр настан өрхийг сонгох юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ахмад настнуудынхаа гэр бүлд очиж туслахын зэрэгцээ хүлээн авалт зохион байгуулна. Мөн гарын бэлэг гардуулах, урлагийн тоглолт үзүүлэх, хүндэтгэлийн зоог барих, хамтдаа хөгжөөнт тоглоом тоглон сэтгэлийн үгээ хуваалцах зэргээр ахмад настнуудаа баярлуулах юм. Тус төслийн хүрээнд оюутан залуус өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ амьдралд бодитоор хэрэгжүүлж, бусдыг хайрлах бусдын зовлонг ойлгон хуваалцах соёлд суралцана. Энэхүү зорилготой нэгдэн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага хувь хүмүүсийг бид уриалгахнаар угтан, баяртайгаар хамтрах болно.  Бусдын тусын тулд хийж буй сайн санааны үйлс бүхэн мянгантаа дэлгэрэх болтугай.

 

Additional Info

  • banaa-3:Ma1
Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 01:41

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам