





![]() | Өнөөдөр | 276 |
![]() | Өчигдөр | 311 |
![]() | Энэ 7 хоногт | 587 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 3031 |
![]() | Энэ сард | 7705 |
![]() | Өнгөрсөн сард | 13676 |
![]() | Нийт | 381442 |

Хүн бүхэн аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж, өөрсдийн чадлын хирээр түүндээ тэмүүлж, түүнийгээ бүтээлцэж амьдардаг. Харин тэр бүх сайн сайхан нь ганцхан зүйлээс буюу эрүүл мэндээс эхэлдэг тул эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана хэмээдэг. Энэ хорвоо дээр ухаант хүн үгүй бол байшин барилга, машин тэрэг, үйлдвэр уурхайнууд юу ч биш, амьгүй, хөдөлгөөнгүй эд агуурс төдий зүйлд л тооцогдох нь дамжиггүй. Тиймдээ ч эрхэм баян эх орноос ч илүүтэйгээр эрдэнэт хүн хэмээх ойлголт дээдийн дээд гэдэгтэй та бүгд санаа нийлэх бизээ. Өнөөгийн хүрээлэн буй орчин, техник, технологийн үсрэнгүй хөгжил, амьдралын хэв маяг нь хүмүүн бидний эрүүл оршихуйд эерэгээсээ илүү сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхий дахины хөндүүр сэдвийн нэг болоод байна.

Монголчууд эртнээс эдийн манлай хадгийг хамгийн хүндтэй эрхэм хүмүүстээ барьдаг сайхан уламжлалтай. Өндөр настан болон нутаг усандаа хүндлэгдсэн хүмүүсийг эрхэмлэн хүндэтгэж буй сэтгэлийн илэрхийлэл болгодог билээ. Аав ээж, багш, хайртай буурлуудаа хүндэтгэх нь хүн бүрийн үүрэг, ачлал энэрлийн зам юм. Харин өөрт хамаагүй хэмээлгүй өрөөл бусдын зовлонг анхааран өөрийн чадахаараа нимгэлж, сайхан сэтгэлээ хадаг болгон барьдаг соёлыг үнэхээр бахархууштай. Бусдад туслана, бусдыг баярлуулна гэдэг хичнээн сайхан болохыг хүн бүхэн мэддэг ч өөрийн цаг заваа зориулан, эргэн тойрон дах асуудал бэрхшээлийг шийдэхийн төлөө сайн дураараа ажиллагсад төдийлөн олон биш.
Нар, хур тэгширсэн хөх тэнгэрийн дор Монгол түмний үндэсний их баяр наадам сүр жавхлантайгаар эхлэхэд ердөө 12 хоног үлдээд байна. “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ нь Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, ЗИГ ЗАГ компанийн “GP batteries brand”-тэй хамтран “Service Party Day” сайн дурынхны төслүүдийн ээлжит үйл ажиллагаагаа эхэллээ. Бид энэ удаад “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Баяр Наадмын өдрүүдийг нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан...
Бид модыг зөвхөн тарихгүй, харин ургуулна. Тиймээ, мод тарих үндэсний өдөр хамтдаа мод тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлж байна. Залуусаа нэг өдрийг ирээдүйн 50 настай өөртөө зориулахад бэлэн үү, тэгвэл хамтдаа Монголынхоо төлөө мод тарьцгаая. Үртэй бүхнийг ургуулж, үндэстэй болгоныг цэцэглүүлдэг Дэлхий ээжийнхээ ариун хөрсөн дээр өдөр бүр гишгэлж, агаараар нь амьсгалан усаар нь ундаалан яваагийн хувьд Ногоон ирээдүйн төлөө нэгдэцгээе. Үйл ажиллагааны удирдамжтай танилцаад бидэнтэй холбогдоорой.