Хэрэглэгчийн булан

Түгээлт


2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр276
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт587
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7705
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381442

Манайд: 4 зочин, 4 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.234
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Миний Tweets

Service Temporarily Unavailable or Username incorect
Мэдээ

Дэлхийн Залуучуудын Сайн Үйлсийн Өдөр гэж юу вэ? Энэ өдөр бол залуучуудын бүтэн жилийн турш нийгмээ, дэлхий ертөнцөө сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөхөд оруулсан хувь нэмрийг  үнэлж дүгнэх хийгээд залуучуудыг дэмжих олон нийтийн оролцоог /улсын, хувийн болон ашгийн бус салбарууд/ сайшаан шалгаруулж эрчимжүүлэх өдөр юм. 2000 оноос хойш жил бүрийн 4-р сард дэлхий даяар залуучуудын үйлчлэх байгууллагын холбоод  олон сая залуучуудыг олон мянган үйлчлэх төсөл, сайн дурын үйл ажиллагаанд дайчлан хамруулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.  Манай Монгол оронд ч Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдрийг 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд сайн дурынхан, оюутан залуусын амжилт бүтээлийн өрнүүн өдрүүд болдог.

Хүн бүхэн аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж, өөрсдийн чадлын хирээр түүндээ тэмүүлж, түүнийгээ бүтээлцэж амьдардаг. Харин тэр бүх сайн сайхан нь ганцхан зүйлээс буюу эрүүл мэндээс эхэлдэг тул эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана хэмээдэг. Энэ хорвоо дээр ухаант хүн  үгүй бол байшин барилга, машин тэрэг, үйлдвэр уурхайнууд юу ч биш, амьгүй, хөдөлгөөнгүй эд агуурс төдий зүйлд л тооцогдох нь дамжиггүй. Тиймдээ ч эрхэм баян эх орноос ч илүүтэйгээр эрдэнэт хүн хэмээх ойлголт дээдийн дээд гэдэгтэй та бүгд санаа нийлэх бизээ.  Өнөөгийн хүрээлэн буй орчин, техник, технологийн үсрэнгүй хөгжил, амьдралын хэв маяг нь хүмүүн бидний эрүүл оршихуйд эерэгээсээ илүү сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхий дахины хөндүүр сэдвийн нэг болоод байна.

Монголчууд эртнээс эдийн манлай хадгийг хамгийн хүндтэй эрхэм хүмүүстээ барьдаг сайхан уламжлалтай. Өндөр настан болон нутаг усандаа хүндлэгдсэн хүмүүсийг эрхэмлэн хүндэтгэж буй сэтгэлийн илэрхийлэл болгодог билээ. Аав ээж, багш, хайртай буурлуудаа хүндэтгэх нь хүн бүрийн үүрэг, ачлал энэрлийн зам юм. Харин өөрт хамаагүй хэмээлгүй өрөөл бусдын зовлонг анхааран өөрийн чадахаараа нимгэлж, сайхан сэтгэлээ хадаг болгон барьдаг соёлыг үнэхээр бахархууштай.  Бусдад туслана, бусдыг баярлуулна гэдэг хичнээн сайхан болохыг хүн бүхэн мэддэг ч өөрийн цаг заваа зориулан, эргэн тойрон дах асуудал бэрхшээлийг шийдэхийн төлөө сайн дураараа ажиллагсад төдийлөн олон биш.

“Хамтдаа бүтээсэн 2011 он” нэрийн дор Монгол дах Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд бодит ажил хэрэг болсон үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдийн үр дүнгээ цэгнэж, амжилтаа тэмдэглэх, эргэн суралцах нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Энэ ч үүднээс Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд хийж бүтээсэн нийгмийн сэдэвт хөтөлбөрүүдийн үр дүнгээ танилцуулж, зурагт хуудас баннераар үзэсгэлэн гаргасан нь хараа булаам, гэрэл гэгээтэй харагдаж байлаа. Уг үзэсгэлэнд Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, Залгамжлагч холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дрийм сургалтын төв, Олон улсын боловсрол сан, Зуун нас эмнэлэг, Энх-Орчлон Дээд сургууль

Сөүл хотод 2011 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн Энхийн Конвенц нь “Зүүн Азийн энхтайван ба Солонгосын хойгийн нэгдэл” уриан дор амжилттай явагдлаа. Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал байдал нь даруй дэлхийн энх тайванд шууд нөлөөтэй төдийгүй Солонгосын хойгийн энхтайван ба амар амгалан байдлыг тогтооход бүх дэлхийн хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг оролцогчдод тодорхой ойлгуулж чадсан уг конвенцид 30 гаруй орны 500 гаруй  зочид төлөөлөгчид  хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү конвенцид Монгол орныг төлөөлөн төр засаг, иргэний нийгмийн удирдагчдын төлөөлөл, мөн ИДС-ийн  шилдэг оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг  оролцсон билээ.

2011 оны 11 сарын 1-2 ны өдрүүдэд SFP, Asia-ын салбарын удирдагчид Сөүл хотноо хуралдлаа. Энэ удаагийн хуралд Непал, Солонгос, Камбодж, Филиппин, Монголын ЭТҮ-ийн төлөөлөгчид оролцсон юм. Энэ удаагийн хурлаар салбар бүр тэргүүн туршлагаа хуваалцан, өөрсдийн улс орон дах үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд: Непал, ЭТҮ-ийн насанд хүрэгчдийг бичиг үсэгтэн болгох хөтөлбөр, Филиппиний CDD хөтөлбөрүүд, Камбоджийн сайн дурынхны боловсролын хөтөлбөр, Солонгосын ЭТҮ-ийн олон улсын соёлын солилцооны GPM төсөл хөтөлбөр, Монголын ЭТҮ-ийн SPD хөтөлбөрүүдийг тус тус хуваалцлаа.

2011 оны 10 сарын 28-31 ны өдрүүдэд Солонгос улсад Changwon хотын үзэсгэлэн чуулганы төвд Ази Номхон далайн бүсийн сайн дурынхны чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулган нь 2 жил тутамд 1 удаа зохион байгууллагддаг юм. 2011 он бол сайн дурынханд маш онцгой сайхан жил бөгөөд олон улсын сайн дурынхны өдрийн 10 жилийн ой ба IAVE (Сайн дурын ажиллагааг дэмжих олон улсын нийгэмлэг)-ийн 40 жилийн ой тохиож байгаа билээ. Уг чуулганд 36 орны 700-аад сайн дурынхан болон сайн дурынхны удирдагч тэргүүлэгчид болон олон салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Монголын их амар амгаланг дэлхийд сонордуулсан энхийн наадам баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн өндөрлөлөө. Энэхүү  наадам төр, нийгмийн зүтгэлтнүүд, иргэний нийгмийн төлөөлөл, энх тайван, эв нэгдлийг эрхэмлэсэн хүн бүрийн оролцоо хичээл зүтгэлээр цогцолсон юм. 2011 онд 8 сард Монголд амжилттай зохион байгуулагдсан  “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын хүрээнд нийгэмд үйлчлэх 10 хөтөлбөр хэрэгжиж, үр дүнгээ олон нийтэд танилцуулсан билээ. Эдгээрээс  3 төсөл хөтөлбөрийг манай Энхийн төлөө үйлчлэхүй ТББ зохион байгуулж, “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-д хувь нэмрээ оруулсан юм.

Хуудас 5-с 1

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам