Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт583
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7701
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381438

Манайд: 2 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Хөгжилтэйгээр хотоо өөрчилцгөөе-9

Мэдээг үнэлэх
(2 санал)

2008 оны 9 сарын 6-9 өдөр нийслэл хотноо зохион байгуулсан олон улсын “Дэлхийн Энхийн Их Наадам”-ын дараагаар Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 9-дүгээр сарын 5-ны өдрийн 414 тоот захирамжийн дагуу “Service party day” тусч өдөрлөг буюу бусдад туслах сайн дурын үйл ажиллагааг жилд 4 удаа зохион байгуулахаар тогтсон билээ.

Энэ удаа “Энхийн Төлөө Үйлчлэхүй” ТББ-аас санаачлан Ертөнц Дахины Энх тайвны Монголын Холбоо, “Монгол Тэмүүлэл – Сайхан Монгол Орон” ТББ, “Сайн Дурын Байгуулгуудын Нэгдсэн Сүлжээ” зэрэг байгууллагууд хамтран “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг хамтран явууллаа.Аливаа ард түмний хөгжил дэвшил нийслэл хотоосоо харагддаг. Жил бүр уламжлал болгон зохион явуулж ирсэн баян туршлагатай Монгол Улсын Баяр Наадмын үйл ажиллагааг нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, аюулгүй тайван амгалан орчинд соёлтой боловсон баярлах нөхцлийг бүрдүүлэхэд тус үйл ажиллагааны үндсэн зорилго нь оршиж байлаа. Цэмцгэр Монгол Наадам сайн дурын үйл ажиллагаа нь ард иргэд соёлтой боловсон баяр наадмаа тэмдэглэх, наадамчин олонд ая тухтай, аюулгүй тайван баярлах боломжийг олгох, нийгэмд үйлчлэх сайн дурынхны идэвхийг сайжруулах, үйл ажиллагааг нийслэлд хотын хөгжил дэвшил чиглүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ерөнхий зохион байгуулагчаар “Энхийн Төлөөх Үйлчлэхүй” ТББ ажиллаж, харин хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар , “Дэлхийн Энхийн Их Наадмыг Зохион байгуулах хороо”, “Ертөнц Дахины Энх тайвны Монголын Холбоо” ТББ, “Монгол Тэмүүлэл – Сайхан Монгол Орон” ТББ, Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ зэрэг олон байгууллага хамт олон идэвх санаачлагатай ажилласан юм. “Цэмцгэр Монгол Наадам” тусч өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явагдсан. Үүнд: 1. Соёлтой жолооч, соёлтой үйлчилгээ: Замын Хөдөлгөөнд аюулгүй, зөв боловсон соёлтой оролцохыг уриалж замын хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээнд 120 сайн дурынхан оролцсон бөгөөд 4 баг болон хуваагдаж ажилласан. Тэдгээр сайн дурынхан маань Төв цэнгэлдэхийн эргэн тойрон дах замын хөдөлгөөнийг зохицуулснаар явган зорчигчдыг тайван аюулгүй, эмх цэгцтэй зам гарахад нь тусалж, мөн жолоочийг аюулгүйн бүсээ зүүхийг найрсгаар анхааруулахдаа халуунд ядрахаа мартан урамтайгаар ажиллаж байсан нь үнэхээр бахархалтай харагдаж байлаа. 2. Цэмцгэр Монгол Наадмын талбай цэвэрлэгээний хөтөлбөр: Баяр Наадмыг угтан Нийслэлийн 5 дүүргийн ТҮК-ийн ажилчдад сайн дурын ажиллагааны талаар болон тохижилт үйлчилгээний ажилтны ёс зүйн сургалт семинар явуулсан нь чухал ач холбогдолтой болсон. Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ, Нийслэлийн Захирагчийн Албатай хамтран зохион явуулсан арга хэмжээнд Нийслэлийн 5 дүүргийн ТҮК-тэй хамтран 11, 12 өдрүүдэд сайн дурын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний ажил хийсэн нь маш амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байрлуулсан хогийн сав болгонд өөрийн лого бүхий уриалга наасан. Наадмын өдрүүдэд сайн дурынхан 5 багт хуваагдан ажилласнаар нийт 7 т хогийг цэвэрлэсэн. Бидний тавьсан зорилго маань жилдээ ганц тэмдэглэн өнгөрүүлдэг баяр наадмаа хоггүй цэвэр орчинд өнгөрүүлэх төдийгүй наадамчин олныг хогоо хаяхгүй сайхан наадахад уриалсан явдал байлаа. 3. Нийтийн тээвэр зохицуулалт: Нийтийн тээврийн жолооч нарыг соёлч боловсон үйлчлэхэд уриалж, хөдөлгөөнийг зохицуулснаар наадамчин олныг ая тухтай үйлчлүүлэхэд боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн. Төв цэнгэлдэхэд нийт 34 чиглэлийн том оврын автобус хөдөлгөөнд оролцож, 68 сайн дурынхан зохицуулалт хийж ажиллав. Чиглэл тус бүрд автобусны чиглэл барьсан сайн дурынхан, урин залагчийн хамт “зогс” тэмдэг барьж зохицуулалт хийсэн. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан наадамчин олны аюулгүй байдлыг хангаж,нийтийн тээврийн хөдөлгөөнд эмх цэгцтэй, соёлтой үйлчилгээг бий болгож чадсан. 4. Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээний өдөрлөг / Volunteer’s festival/ Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг ард иргэдэд таниулах үүднээс Хүүхдийн мини театр, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нүүрэн дээр зураг зурах, алиалагчтай хамт зураг авахуулах гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг наадамчин олон маш их сонирхож өргөнөөр оролцож байлаа.

 

 

 

 

Last modified on 2011 оны 1-р сарын 07, Баасан гариг, 00:06

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам