Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт583
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7701
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381438

Манайд: 2 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Хөгжилтэйгээр хотоо өөрчилцгөөе-11

Мэдээг үнэлэх
(2 санал)

Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Оюуны эрэл” оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг “Service party day” төслийн 11 дэх хөтөлбөр 2010.05.22-ны Бямба гарагийн 10:30 цагт “Туул голоо хайрлацгаая залуус аа” тусч өдөрлөг амжилттай боллоо.

Уг өдөрлөгт оролцохыг хүссэн оюутан залуучууд шалгалтаа өгөөд яаравчлан ирсэн нь үе тэнгийнхнээ дагуулах үлгэр жишээ оюутнууд болохыг харууллаа.Тэд хийсэн ажлаасаа ямар их урам авснаа ам уралдан ярьж ийм хөтөлбөрт найз нарыгаа хамруулж чадаагүйдээ харамссан сэтгэгдлээ ч илэрхийлсэн юм. Зайсан дахь Танктай хөшөөний дэргэд болсон нээлтийн ажиллагаанд Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын тэргүүн, Н.Содномдорж, Нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга Д. Ганболд, БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны газрын орлогч дарга Б.Саран, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Тунгалагтуул, Оюуны эрэл оюутны холбооны тэргүүн Б.Насанбаяр нар оролцож үг хэллээ. Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын тэргүүн Д.Содномдорж, “Хоосон ярих биш, өөрсдийн амьдарч байгаа орчныг бодитой өөрчлөх энэ төсөлд манай оюутан залуус идэвх санаачлагатай оролцож ирсэн. Хойшид бид энэ үйл ажлаа илүү өргөн хүрээнд, уламжлал болгож өрнүүлэх болно” гэж ярьсан бол орлогч дарга Д. Ганболд “Хорвоогийн жам ёсоор, зуны сайхан цаг ирлээ. Энэ үед та бидний хамтран хийж байгаа ажлууд амжилттай хэрэгжиж, олны талархал хүлээсэн, үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна. Хөгжлийн хэрээр хог хаягдал их гардаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад ч хог хаягдлын асуудлыг зохицуулах ажил өрнөдөг. Нэг нь хаядаг, нөгөөх нь түүдэг тэнцвэргүй хөдөлмөрийн хуваарилалт байж болохгүй. Өнөөдөр та бидний хийж байгаа ажил бол эх орныхоо нийслэлийн өнгө үзэмжийг дээшлүүлэх ариун үйлс юм” гэлээ. “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голоо хайрлан хамгаалах арга хэмжээ авч байгаад бид их баяртай байна. Та бүхний энэ үүсгэл санаачлага улам өргөжин дэлгэрэх болтугай” гэж БОАЖЯ-ыг төлөөлж ирсэн Саран ярьж, Оюуны эрэлийн тэргүүн Б.Насанбаяр, “ Өмнөх хөтөлбөрөөр малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж 5 сая орчим төгрөгний эд зүйлс цуглуулан, Завхан аймгийн Ургамал суманд хүргүүлсэн. Тусламжийн зүйлсийг хүлээж авсан хүмүүс талархлаа илэрхийлснийг дамжуулахад таатай байна” гэлээ. Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Тунгалагтуул, “Үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, төрийн болон ТББ-уудын идэвх оролцоо нэмэгдэж, өөрсдийн чадах чинээгээр дэмжиж ирсэн хүмүүст талархал илэрхийлье. Бид бүхэн хамтдаа нийслэл хотоо, ард иргэдээ өөрчилж, хүн бүхний хүсэн хүлээдэг соёлтой нийгмийг бүтээх болно” гэж ярьлаа. Туул голоо цэвэрлэх энэхүү үйл ажиллагаанд БОАЖЯ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн засаг даргын тамгын газар, VSO, Донорын холбоо, Хөгжлийн цонх, “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ, Олон улсын боловсролын сан, Залгамжлагч холбоо ТББ, Ажу продакшн,Top point , Улаанбаатар Эрдэм Оюу, Энх-Орчлон дээд сургууль, Аварга дээд сургууль, Атар хишиг ХХК, Номин холдинг, Коко десерт ХХК, Wagner Asia зэрэг олон байгууллага дэмжиж оролцлоо. Хэвлэл мэдээллийн 12 байгууллага /MN, UBS, TV5, TV9, SBN, Монгол ТВ, Эх орон ТВ, C1, Зууны мэдээ,.../ мэдээ, сурвалжлага бэлдэж олон нийтэд хүргэлээ. “Туул голоо хайрлацгаая” тусч өдөрлөгт 250 гаруй хүн оролцож, нийгэм, улс орныхоо төлөө 774500 төгрөгний (Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр) ажил хийж гүйцэтгэсэн ба 1 цаг 30 минутад Туул голын хэсэгхэн газраас 6 тонн хог гарсныг харахад ямар их бохирдолтой байгаа нь ойлгомжтой. Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ нь “Оюуны Эрэл” Оюутны Холбоотой хамтран 2008 оны 03 сарын 22-оос эхлэн “Service Party Day” төслөө Монгол улсын хөгжил, нийслэл хотоо цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгахад хувь нэмэр оруулах, оюутан залуус, ард иргэдийн ухамсар, нийгмийн идэвхийг дээшлүүлж, зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулан дэлгэрүүлэх зорилгоор явуулж байгаа билээ.

 

 

 

 

Last modified on 2011 оны 1-р сарын 07, Баасан гариг, 00:02

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам