Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт583
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7701
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381438

Манайд: 2 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.233
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

SPD 15-д оролцогчдын сэтгэгдлээс...

Мэдээг үнэлэх
(7 санал)

Хүмүүн бид бие биенээ туслан дэмжих, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  зэрэг хүний ёсны хамгийн суурь ойлголтоос сайн дурын үйл ажиллагаа эхэлдэг. Тиймээс ч сайн дурынхан хэн нэгнээс шан харамж горилохгүйгээр өөрт буй үнэт цаг, мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан улс үндэстнийхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байдагт нь талархаад баршгүй юм.  SPD-15 буюу мод тарих үйл ажиллагаанд сэтгэлээ зориулан ажилласан сайн дурынхандаа  чин сэтгэлийн угаас талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний сэтгэгдлээс хуваалцаж байна.

Оролцогч : Мөнгөншагай 20 настай эрэгтэй УБДС-2 курс

Хүн бүхэн эх орноо, ирээдүй үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй байхад улс орны хөгжил дэлгэрнэ. Тийм сайхан сэтгэлтэй залуус энд цугларч энэ бүгдийн эхлэлийг тавьж байгааг хараад үнэхээр баяртай байна.

Оролцогч : Ч.Ууганбаяр 23 настай эрэгтэй, 1 жилийн LDC-8 лидер бэлтгэх баг

Мод тарих их сонирхолтой байлаа. Маш олон хүмүүс хамрагдсан байгаа нь бас хувийн байгууллагууд хамтарч байгаа нь их үр бүтээлтэй болж байна. SPD-д оролцох сайн дурын оролцогчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бахармаар зүйл юм.

Оролцогч: Э.Болорцэцэг 20 настай эмэгтэй ЭМШУИС- НАС 2 курс

Энэ өдөр маш сайхан бас хөгжилтэй байлаа. Мод тарих үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Сэтгэлдэл маш өндөр байна. Ирээдүйнхээ төлөө мод тарих агуу үйлс бүтээхээр хамтарч ажилласан үе тэнгийнхэн болон ерөнхий зохион байгуулагчид, ивээн тэтгэж буй байгууллагын ах эгч нартаа талархал илэрхийлье. Өнөөдөр үр бүтээлтэй хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөлөө. Бүх хүмүүст “Монголынхоо төлөө мод тарьцгаая” гэж уриалмаар байна.

Оролцогч : Жавхлантөгс 18 настай, эрэгтэй ЭМШУИС -1 курс

SPD-буюу мод тарих өдөрт оролцсондоо үнэхээр баяртай байна. Тухайн үйл ажиллагаанд төрсөн миний сэтгэгдэл гэвэл оюутнууд маань үнэхээр чин сэтгэлээ гаргаад монголынхоо төлөөө мод тарихаар ирсэнийг хараад маш их бахархаж байна. Энэ олон хүмүүс цалин хөлсгүй, сайн дураараа, ядрахаа умартаад шаргуу ажиллаж байгаа нь ёстой бахархалтай. Бид үнэхээр оюутнуудыг хөдөлгөж чадсан гэж бодож байна. Дараа дараагийн SPD болохыг тэсэн ядан хүлээж байна.

Оролцогч : М.Дарамренчин, 19 настай эмэгтэй ХААИС-АБС-2 курс

Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ үйл ажиллагаанд оролцсоноор олон найз нөхөдтэй боллоо. Тэдэнтэйгээ танилцан санал бодлоо хуваалцан ярилцангаа мод тарихад сайхан байлаа. Монголын төлөө мод таръя уриан дор сайн дураараа нэгдсэндээ баяртай байна. Мөн монголын оюутан залуучууд нэгдэн нэг зорилгын дор эрч хүчтэй хөдөлсөнд бахархалтай байна.

Оролцогч : Одхүү 27 настай, эрэгтэй Энх-Орчлон Дээд Сургуулийн багш

Юуны өмнө ЭТҮ –ТББ болон Оюуны Эрэл оюутны холбооноос зохион байгуулж буй SPD-15 үйл ажиллагаанд оролцож байгаадаа үнэхээр сэтгэл ханамжтай байна. Монгол улсаа ногоон Монгол болгохын төлөөх энэхүү үйл ажиллагаанд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа миний бие маш их сэтгэл хангалуун байна. Бүгдээрээ санаа нийлж, чин сэтгэлээсээ ажиллаж байгааг хараад маш их сэтгэл хангалуун байна.

Оролцогч : Э. Соёлжингоо, 18 настай эмэгтэй МУИС-ЭЗС-1 курс

Үнэхээр сайхан байлаа. Чин сэтгэлээсээ ажиллаж мод тарина гэдэг нь буянтай ажил юм. Ирээдүйдээ зориулж ийм сайхан ажил хийсэндээ багийнхаа хамт оролцсон бүх ах эгч, анд найз нартаа баярлаж байна. Бидний хийж бүтээсэн зүйл маань ирээдүй хойч үед маань асар их хэрэгтэй зүйл гэдгийг ойлгож байгаа.

Оролцогч : П.Оюунтунгалаг, ЭМИШУС-Оюуны эрэл Багш

Баярлалаа санаа нэгт олон залуучууд хамтдаа нэг зүрх сэтгэл, нэг хүчээр нэгдэж нэг зорилготойгоор хамтдаа ийм олон мод тарьсандаа баяртай байна. Багийн ажиллагаа сайн байж, үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө . Та бүхний ажилд амжилт хүсье.

Оролцогч : Ж.Энхжаргал, Монос салбар Оюуны эрэлийн багш

Маш их баяртай байна. Эх орныхоо хөгжлийн төлөө 1 ч гэсэн модыг тарьж хувь нэмэрээ оруулсандаа баяртай байна. Хамгийг гол нь энэ олон хүн сэтгэл зүрхээ зориулан тарьсан модыг цаашдаа яаж хайрлаж хамгаалах вэ? гэдэг л чухал юм байна. Бид тарих биш ургуулан хамгаалахыг бүх хүмүүст уриалж байна.

Оролцогч : Мишээл, Анунгоо ХХК ажилтан

Энд цугларсан бүх хүмүүс найрсаг сайхан байцгаалаа. Ногоон дэлхийгээ хайрлаж Монголынхоо төлөө мод тарих үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Мөн эх дэлхийдээ багахан ч гэсэн хувь нэмэр оруулсандаа сэтгэгдэл өндөр байна. Бидний тарьсан мод улам их болох болтугай.

Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 02:53

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам