Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт583
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7701
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381438

Манайд: 2 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.232
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Сайн дурынхан 730 мод тарьлаа

Мэдээг үнэлэх
(16 санал)

2011 оны 5 сарын 14-ний мод тарих үндэсний өдрөөр “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, НЗААлбатай хамтран “Service party day-15” төслийн хүрээнд улс орон, нийгэм, ард түмний амьдралд ногоон ургамал тарих, түүнийгээ арчлан хамгаалах дадлыг хэвшүүлэх зорилгоор залуучууд сайн дурынхныг уриалан “Монголынхоо төлөө мод тарьцгаая” тусч өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэхүү мод тарих үйл ажиллагаа нь зөвхөн модоо тариад орхих бус, цаашид тогтмол арчилж ургуулахад оршиж байгаа билээ. Мөн энэхүү үйл ажиллагаа нь 8 сард болох хүн гаралтай гүрнүүдийн Дэлхийн Энхийн Их наадмыг угтсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Бидэнтэй М-Си-Эс Кока-Кола ХХК “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриатайгаар энэхүү арга хэмжээнд хамтран ажилласан байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хөгжмийн ертөнцөд Кока-Кола компанийн байр суурийг илэрхийлдэг “Coke’n Beat” амьд хөгжмийн наадмын оролцогчид мянга мянган залуусыг эх дэлхийгээ хайрлах үйлсэд уриалж мод тарих үйлсэд гар бие оролцсон юм. Түүнчлэн биднийг ивээн тэтгэн, дэмжсэн Анунгоо ХХК, Байгаль салфеткаг үйлдвэрлэгч Нэкст стоп ХХК-ы хамт олонд талархал илэрхийлье.
Үйл ажиллагаанд 700 гаруй оюутан залуус оролцож ШУТИС-ийн 4 салбар сургуулийн орчимд мөн Сэлбэ голын хөвөөнд нийт 730 мод тарьсан. Энэхүү арга хэмжээнд мод тарихаар ШУТИС, ЭМШУИС, Энх-Орчлон ДС, ХААИС-ийн оюутнууд, Олон улсын боловсрол сангийн клубын гишүүд, Монгол Тэмүүлэл ТББ-ын клубын гишүүд, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Оюуны Эрэл оюутны холбооны гишүүд дэмжигчид, “Coke’n Beat” амьд хөгжмийн наадмын оролцогчид, Анунгоо ХХК-ийн ажилчид гэх мэт олон байгууллага, сургуулиас оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаа 10.30 цагаас ШУТИС-ийн төв номын сангийн өмнө эхэлсэн бөгөөд нээлтийн арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн тамгын газрын хэлтсийн дарга Г. Оюунцэцэг, оюун ухааны Академийн тэргүүн Х.Хатанбаатар, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Тунгалагтуул, Оюуны Эрэл оюутны холбооны тэргүүн Б.Насанбаяр нар оролцлоо.

Last modified on 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 02:58

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам