





![]() | Өнөөдөр | 116 |
![]() | Өчигдөр | 293 |
![]() | Энэ 7 хоногт | 1117 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 2109 |
![]() | Энэ сард | 7375 |
![]() | Өнгөрсөн сард | 17454 |
![]() | Нийт | 346857 |

Хүмүүн бид бие биенээ туслан дэмжих, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг хүний ёсны хамгийн суурь ойлголтоос сайн дурын үйл ажиллагаа эхэлдэг. Тиймээс ч сайн дурынхан хэн нэгнээс шан харамж горилохгүйгээр өөрт буй үнэт цаг, мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан улс үндэстнийхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байдагт нь талархаад баршгүй юм. SPD-15 буюу мод тарих үйл ажиллагаанд сэтгэлээ зориулан ажилласан сайн дурынхандаа чин сэтгэлийн угаас талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний сэтгэгдлээс хуваалцаж байна.
2011 оны 5 сарын 14-ний мод тарих үндэсний өдрөөр “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, НЗААлбатай хамтран “Service party day-15” төслийн хүрээнд улс орон, нийгэм, ард түмний амьдралд ногоон ургамал тарих, түүнийгээ арчлан хамгаалах дадлыг хэвшүүлэх зорилгоор залуучууд сайн дурынхныг уриалан “Монголынхоо төлөө мод тарьцгаая” тусч өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэхүү мод тарих үйл ажиллагаа нь зөвхөн модоо тариад орхих бус, цаашид тогтмол арчилж ургуулахад оршиж байгаа билээ. Мөн энэхүү үйл ажиллагаа нь 8 сард болох хүн гаралтай гүрнүүдийн Дэлхийн Энхийн Их наадмыг угтсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Оюуны эрэл” оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг “Service party day” төслийн 11 дэх хөтөлбөр 2010.05.22-ны Бямба гарагийн 10:30 цагт “Туул голоо хайрлацгаая залуус аа” тусч өдөрлөг амжилттай боллоо.
Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Оюуны эрэл” оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг “Service party day” төслийн 10 дах хөтөлбөр 2010.02.06-ны Бямба гарагийн 10:30 цагт “Малчиддаа тусалцгаая” тусч өдөрлөг амжилттай боллоо.
2008 оны 9 сарын 6-9 өдөр нийслэл хотноо зохион байгуулсан олон улсын “Дэлхийн Энхийн Их Наадам”-ын дараагаар Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 9-дүгээр сарын 5-ны өдрийн 414 тоот захирамжийн дагуу “Service party day” тусч өдөрлөг буюу бусдад туслах сайн дурын үйл ажиллагааг жилд 4 удаа зохион байгуулахаар тогтсон билээ.
2009 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу Монголын залуусын сайн үйлсийн өдрийн хүрээнд зохион байгууллагдсан “Service party day-8” арга хэмжээ нь замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох соёлыг бий болгох, мөн ард иргэдийн ухамсар, нийгмийн идэвхийг дээшлүүлж, зөв соёлтой аж төрөх ухааныг олон нийтэд таниулан ухуулах, мөн сайн дурынхныг чадваржуулан бэлтгэх үйлст хувь нэмрээ орууллаа.
“Service Party Day”- 7 буюу "Хөгжилтэйгээр хотоо өөрчилцгөөе" хөтөлбөр “Сэтгэлийн цай “ –тай хамт 2009 оны 1 сарын 28-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдлаа. Нийслэл хотоо цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй болгоход бодит хувь нэмэр оруулж, Монголын ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд залуучуудад бусдын төлөөх сэтгэлийг дадлагажуулах, бусдад үлгэр дуурайлал болон үйлчлэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан нь амжилттай боллоо.
/2008.09.07-08/ Манай “Энхийн Төлөө Үйлчлэхүй” ТББ-ын захирал О.Эрдэнэбулган нь 2008 оны 9 сард болсон Дэлхийн Энхийн Их Наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Нийгэмд Үйлчлэх Сайн Дурын хөтөлбөр, үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд “Service Party Day-6” сайн дурын төслийг энэ үеэр зохион байгуулсан юм.