





![]() | Өнөөдөр | 272 |
![]() | Өчигдөр | 311 |
![]() | Энэ 7 хоногт | 583 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 3031 |
![]() | Энэ сард | 7701 |
![]() | Өнгөрсөн сард | 13676 |
![]() | Нийт | 381438 |

Япон, Солонгос, Монгол орны оюутан залуучууд харилцан хоорондоо найз нөхдийн барилдлага тогтоох, соёл уламжлал, ахуй амьдралтай танилцах, нийгмийн сайн сайхны хөгжилд оруулах хувь нэмрийн талаар харилцан санал солилцож хамтран бодит үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой энэхүү үйл ажиллагаа нь 7 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 150 гаруй оюутан залуусыг уг соёлын солилцооны хөтөлбөрт хамруулаад байна.
Хүмүүс өөрийнхөө нэрийг уянгатай өөриймсөг дуудахыг сонсоод тэр дороо ”чихээ дэлдийлгэж, толгойгоо тэр зүг хурдан эргүүлдэг байна. Энэ нь сэтгэл зүйн талаас хүний нэрийг сайтар тогтоож авах, уулзангуут уянгалуулан сайхан хэлж сурахаас харилцаа эхэлнэ гэдгийг бидэнд анхааруулаад байгаа хэрэг. Хүний нэрийг хэрхэн хэлж байгаа тэрхүү эгшиг авиа, уянгалах дуунаас хамаарч ойр дотно харилцааны уур амьсгал цогцлон бүрддэг байна.
Жил бүрийн 12-р сарын 5-ны өдөр зохион байгуулагддаг олон улсын сайн дурынхны өдрийг угтаж “Үндэсний сайн дурынхны чуулган”-ыг 2010 оны 12-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тус чуулганд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын СД-ын байгууллагуудын 130 гаруй төлөөлөгчид оролцлоо.Чуулганы төлөөлөгчид эрүүл мэнд, нийгмийн халамж хамгаалал, боловсрол, хүүхэд хамгаалал, тогтвортой амжиргаа зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан хийлээ.
Бид Монголд ирээд 3 өдөр болж байна. Энд ирсэн гол шалтгаан нь сайн дурын үйл ажилаагаанд оролцох байсан. Солонгосоос бид 2 багт хуваагдаж ирсэн бөгөөд мод тарьцгаалаа. Бид энд ирээд маш их туршлагыг олж авсан. Монгол гэрт амьдарч, Монгол хүмүүсийн аж байдлаас их зүйл суралцсан. Миний солонгосд амьдардаг орчиноос тэс өөр байсан нь эхэндээ маш хэцүү байсан хэдий ч би цагийг үр дүнтэй өнгөрөөж туршлага хуримтлуулж чадлаа. Учир нь мод тарьж, цөлжилт болон агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар маш олон мэдээлэл олж авсан.
“Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн Энхийн Их Наадам”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн Энхийг бүтээгчид” буюу GPM-2011 /Global Peace Makers/ төсөл энэ зуны туршид 3 удаа Монголд амжилттай хэрэгжлээ. Энэ төсөлд Солонгос улсын Чоншим олон улсын дунд сургуулийн ахлах ангийн 67 сурагч, 8 багш, Сеүлийн их сургуулийн 12 оюутан болон Монголын талаас Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын ажилтан, сайн дурынхан таван багийн ахлагч оролцсон юм. Энэхүү төслийн хүрээнд 8 төрлийн үйлчлэх хөтөлбөрүүдийг амжилттай гүйцэтгэсэн нь цагаа олсон үр ашигтай хөтөлбөрүүд байлаа.