Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр272
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт583
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7701
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381438

Манайд: 2 зочин, 5 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.234
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Чуулганаас дэвшүүлсэн зөвлөмж

Мэдээг үнэлэх
(1 Vote)

Жил бүрийн 12-р сарын 5-ны өдөр зохион байгуулагддаг олон улсын сайн дурынхны өдрийг угтаж  “Үндэсний сайн дурынхны чуулган”-ыг 2010 оны 12-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тус  чуулганд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын СД-ын байгууллагуудын 130 гаруй төлөөлөгчид оролцлоо.Чуулганы төлөөлөгчид эрүүл мэнд, нийгмийн халамж хамгаалал, боловсрол, хүүхэд хамгаалал, тогтвортой амжиргаа зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан хийлээ.

Эдгээр салбаруудад ажиллаж буй сайн дурынхны оролцоо, тэдгээрийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж дараах зөвлөмжийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх үйлсэд  хамтран ажиллахаар шийдвэрлэв.
Үүнд:
Нэг. Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн яаманд
1.    Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үйл явцад сайн дурынхны оролцоог бий болгох.
2.    Сайн дурынхны хөдөлгөөнийг зохион байгуулж, дэмждэг иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, сайн дурын ажлын талаарх ойлголтыг дэлгэрүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
3.    Нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг албан хаагчдын дунд сайн дурын үйл ажиллагааны талаар ойлголтыг төлөвшүүлэх.
4.    Тэдэнд сайн дурынхныг зохион байгуулах, чадавхи эзэмшүүлэх ажлыг төлөвлөгөөтэй зохион байгуулах.
Хоёр. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яаманд
1.    Оюутнуудын сургалтын кредит цагийн багцад сайн дурын ажилд оролцсон хугацааг оролцуулж тооцдог механизм бий болгох.
2.    Их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт сайн дурын үйл ажиллагааны талаар тусгах, хөтөлбөрийг боловсруулахдаа иргэний нийгмийн оролцоог хангах.
Гурав. Эрүүл Мэндийн Яаманд
1.    Эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн дунд явуулах сурталчилгааны ажилд сайн дурынхны оролцоог бий болгох.
2.    Өвчтөнг асрах үйл ажиллагаанд сайн дурынхныг оролцуулах.
3.    Эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад сайн дурын ажлын талаар сургалт зохион байгуулах, тэдэнд сайн дурын ажлыг зохион байгуулах чадавхи эзэмшүүлэх.
Дөрөв. Монгол Улсын Засгийн Газарт
1.    Монгол Улсад сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Хоёр. Хандивлагчид, донор байгууллагуудад
1.    Сайн дурынхны үйл ажиллагааг бодлогоор дэмжих, чадавхижуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
2.    Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын чадавхийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сайн дурын чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран хийж, үнэлгээний үр дүнгийн үндсэн дээр санхүүжилт олгодог болох механизмыг бий болгох.
3.    Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сайн дурын ажилтны ажлыг хөнгөвчлөх, дэмжлэг болгох үүднээс харилцаа холбоо, мэдээллийн сантай болгох, техник тоног төхөөрөмжөөр хангаж дэмжлэг үзүүлэх.
4.    Тэтгэлэгт уралдаанд орон нутгийн сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэхэд онол арга зүйгээр хангахад дэжлэг үзүүлэх.
5.    Сайн дурынхны чуулга уулзалтуудад зохион байгуулалттайгаар дэмжлэг үзүүлэх.
6.    Сайн дурынхны солилцооны үндэсний болон олон улсын  хөтөлбөрийг санаачлан, төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх.
7.    Олон улсын байгууллагын гэрээт сайн дурын ажилтнуудыг олон нийтийн байгууллагад түлхүү ажиллуулах.

Гурав. Сайн дурынхантай ажилладаг олон нийтийн байгууллагуудад
1.    Сайн дурынхны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, зорилгоор хамтарсан кампанит ажлуудыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зохион байгуулах.
2.    Сүлжээний сайн дурын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх тал дээр шат дараалалтай ажил зохион байгуулах.
3.    Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах.
4.    Хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж, санхүүжилт олох, хөрөнгө босгох талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
5.    Сайн дурын ажилтны урамшуулал болон бусад нийгмийн асуудалд анхаарч ажиллах, эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх тал дээр санаачлагатай ажиллах.
6.    Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг  тогтвортой хөгжүүлэхэд хамтран ажиллах.
7.    Сайн дурын үйлсийг дэмжих бодлогыг боловсруулах саналын эхний бичиг баримтыг боловсруулж дуусгах.  
8.    Орон нутагт сайн дурынхны тогтолцоог бий болгож сум, багийн түвшний байгууллагууд нь орон нутгийнхаа хэрэгцээнд тохирсон сайн дурын үйл ажиллагаануудаас аль нь илүү чухал юм бэ гэдгээр эрэмбэлэн, зохицуулж, хянадаг болох.

 

 

Last modified on 2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:13

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам