Япон, Солонгос, Монгол орны оюутан залуучууд харилцан хоорондоо найз нөхдийн барилдлага тогтоох, соёл уламжлал, ахуй амьдралтай танилцах, нийгмийн сайн сайхны хөгжилд оруулах хувь нэмрийн талаар харилцан санал солилцож хамтран бодит үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой энэхүү үйл ажиллагаа нь 7 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 150 гаруй оюутан залуусыг уг соёлын солилцооны хөтөлбөрт хамруулаад байна.



















