Хэрэглэгчийн булан

2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр266
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт577
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7695
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381432

Манайд: 1 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012
Хөтөлбөрүүд

Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Оюуны эрэл” оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг “Service party day” төслийн 11 дэх хөтөлбөр 2010.05.22-ны Бямба гарагийн 10:30 цагт “Туул голоо хайрлацгаая залуус аа” тусч өдөрлөг амжилттай боллоо.

photoЯпон, Солонгос, Монгол орны оюутан залуучууд харилцан хоорондоо найз нөхдийн барилдлага тогтоох, соёл уламжлал, ахуй амьдралтай танилцах, нийгмийн сайн сайхны хөгжилд оруулах хувь нэмрийн талаар харилцан санал солилцож хамтран бодит үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой энэхүү үйл ажиллагаа нь 7 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 150 гаруй оюутан залуусыг уг соёлын солилцооны хөтөлбөрт хамруулаад байна.

photoБусдын анхаарал халамж хэрэгтэй, ганц бие өндөр настан, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлийн дэм өгөх мөн тэдэнд үйлчилж буй сайн дурын оюутан залуучуудыг бусдыг энэрэх, халамжлах, хүндэтгэх, тэдэнд туслахыг эрмэлзэх сэтгэлээр төлөвшүүлэх зорилгоор 6 дахь жилдээ тэдэнд зориулан Циркийн үзүүлбэр, Рок Попын тоглолт, Хошин шогийн бүрэн хэмжээний тоглолтуудыг зохион байгуулсан бөгөөд өнөөг хүртэл 10000 гаруй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулаад байна.

photoУлс орны хөгжлил гэдэг өчүүхэн зүйлээс, тэр дундаа амьдрах орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахаас эхлэдэг болохыг ард иргэдэд ойлгуулан сурталчлах, үүнийг бодитоор хэрэгжүүлж тэдэнд зөв ойлголт, хандлага, соёлыг түгээх зорилго бүхий үйл ажиллагаа юм. Орон сууцны байр болон гэр хорооллын айлуудын оршин суугчдыг уриалан хамтдаа орчноо сайжруулах, тохижуулах ажлуудыг зохион байгуулж байна.

Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдөр-ийг жил бүр Дэлхий нийтээрээ 4 сарын 23-25 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Олон орны оюутан залуучууд улс орныхоо бүтээн байгуулалт, нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо нэгтгэдэг энэхүү өдрийг Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Манай байгууллага Монгол дах үндэсний зохион байгуулагч агентлагаар нь ажилладаг юм.

Дэлхий дахинд Энхтайвныг цогцлоон бүтээж бий болгох зорилготойгоор 1911 оноос эхлэн НҮБ-аас жил бүрийн 9 сарын 21-ний өдрийг Олон Улсын Энхтайвны өдөр болгон тунхагласан бөгөөд ЭТҮ ТББ нь 2003 оноос эхлэн энэхүү өдрийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэхүү өдөр орон даяар нэгэн цаг хугацаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг унших, Энхтайвны хонхыг цохих, ном айлдах, Дэлхийн энхтайвны төлөө сэтгэл биеэ зориулж ирсэн үе үеийнхнийг хүндэтгэж 1 минутын хүндэтгэлийн зогсолт хийдэг.

Япон, Монголын “Энхийн төлөө Үйлчлэхүй” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Японы ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан буюу “Камишибай” үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалыг Монголд нэвтрүүлэхээр мөн бодитоор үйлчлэнгээ суралцах төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг ЕБС, цэцэрлэг болон хүүхдийн байгууллагуудад зохион байгуулж байна.

Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-аас “Оюуны эрэл” оюутны холбоотой хамтран зохион байгуулдаг “Service party day” төслийн 10 дах хөтөлбөр 2010.02.06-ны Бямба гарагийн 10:30 цагт “Малчиддаа тусалцгаая” тусч өдөрлөг амжилттай боллоо.

Хуудас 3-с 1

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам