Хэрэглэгчийн булан

Түгээлт


2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр266
mod_vvisit_counterӨчигдөр311
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт577
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3031
mod_vvisit_counterЭнэ сард7695
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13676
mod_vvisit_counterНийт381432

Манайд: 1 зочин, 3 гишүүн онлайн
Таны IP: 38.107.179.233
 , 
Өнөөдөр: 5-р сар 21, 2012

Таны сонорт

Та ”Энхийн төлөө үйлчлэхүй”-г дэмжиж, ХААН банкин дахь “Энхийн төлөө үйлчлэхүй” – 5022059963 тоот дансанд хандив өргөнө үү!


Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-д хагас цагийн сайн дурын ажилтан сонгон шалгаруулж авна.


Сайн дурын үйл ажиллагааны төсөл шалгаруулах уралдаанд урьж байна.


Сайн дурынхны шаталсан сургалтанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70149994, 99125953 утсаар авна уу


Дэлхийн Залуучуудын Сайн Үйлсийн Өдөр гэж юу вэ? Энэ өдөр бол залуучуудын бүтэн жилийн турш нийгмээ, дэлхий ертөнцөө сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөхөд оруулсан хувь нэмрийг  үнэлж дүгнэх хийгээд залуучуудыг дэмжих олон нийтийн оролцоог /улсын, хувийн болон ашгийн бус салбарууд/ сайшаан шалгаруулж эрчимжүүлэх өдөр юм. 2000 оноос хойш жил бүрийн 4-р сард дэлхий даяар залуучуудын үйлчлэх байгууллагын холбоод  олон сая залуучуудыг олон мянган үйлчлэх төсөл, сайн дурын үйл ажиллагаанд дайчлан хамруулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.  Манай Монгол оронд ч Дэлхийн Залуусын Сайн Үйлсийн Өдрийг 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд сайн дурынхан, оюутан залуусын амжилт бүтээлийн өрнүүн өдрүүд болдог.

Хүн бүхэн аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсэж, өөрсдийн чадлын хирээр түүндээ тэмүүлж, түүнийгээ бүтээлцэж амьдардаг. Харин тэр бүх сайн сайхан нь ганцхан зүйлээс буюу эрүүл мэндээс эхэлдэг тул эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана хэмээдэг. Энэ хорвоо дээр ухаант хүн  үгүй бол байшин барилга, машин тэрэг, үйлдвэр уурхайнууд юу ч биш, амьгүй, хөдөлгөөнгүй эд агуурс төдий зүйлд л тооцогдох нь дамжиггүй. Тиймдээ ч эрхэм баян эх орноос ч илүүтэйгээр эрдэнэт хүн хэмээх ойлголт дээдийн дээд гэдэгтэй та бүгд санаа нийлэх бизээ.  Өнөөгийн хүрээлэн буй орчин, техник, технологийн үсрэнгүй хөгжил, амьдралын хэв маяг нь хүмүүн бидний эрүүл оршихуйд эерэгээсээ илүү сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхий дахины хөндүүр сэдвийн нэг болоод байна.

Хэдэн зууны өмнө Солонгос улсын захын тосгонд амьдардаг нэгэн залуу эрдэмтэн Квачон тосгоноос ирсэн хайртай бүсгүйтэйгээ гэр бүл болжээ. Хуримын ёслолын дараа эрдэмтэн залуу сүйт бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй хамт амьдрахаар шийдэж, нутгаа орхин гарах болжээ. Гэтэл түүний эцэг нь ихэд санаа зовсон байдалтай түүнд ийн өгүүлрүүн: Заа хүү минь Квачон Сөүл хоёрыг хооронд нь тусгаарласан нэг л гүвээ байдаг билээ. Хэрвээ миний хүү Квачон дах гэртээ очвол Сөүлд очих талаар бүү бодоорой гэжээ. Хүү ихэд гайхан яагаад болохгүй гэж хэмээн гайхахад "Хэрвээ миний хүү цэцэглэн хөгжиж буй нийслэл хотын өнгө үзэмжинд нь нүд чих дурлан сэтгэл чинь тэмүүлэх цагт

Монголчууд эртнээс эдийн манлай хадгийг хамгийн хүндтэй эрхэм хүмүүстээ барьдаг сайхан уламжлалтай. Өндөр настан болон нутаг усандаа хүндлэгдсэн хүмүүсийг эрхэмлэн хүндэтгэж буй сэтгэлийн илэрхийлэл болгодог билээ. Аав ээж, багш, хайртай буурлуудаа хүндэтгэх нь хүн бүрийн үүрэг, ачлал энэрлийн зам юм. Харин өөрт хамаагүй хэмээлгүй өрөөл бусдын зовлонг анхааран өөрийн чадахаараа нимгэлж, сайхан сэтгэлээ хадаг болгон барьдаг соёлыг үнэхээр бахархууштай.  Бусдад туслана, бусдыг баярлуулна гэдэг хичнээн сайхан болохыг хүн бүхэн мэддэг ч өөрийн цаг заваа зориулан, эргэн тойрон дах асуудал бэрхшээлийг шийдэхийн төлөө сайн дураараа ажиллагсад төдийлөн олон биш.

Нийгэмд үйлчлэх хөтөлбөр,  сайн дурын үйл ажиллагааны ариун үйлсийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө үндэсний сайн дурынхан гэсэн нэгэн дээвэр дор хамтран зүтгэж хичээнгүйлэн ажиллаж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улиран одсон 2011 он маань амжилт бүтээл, алдаа оноо, хийж бүтээхийн хүсэл сэтгэлээр дүүрэн сайхан жил байлаа.  Энхийн  төлөө үйлчлэхүй ТББ-аас 2011 онд хамтран ажилласан  сайн дурынхан болон түншлэгч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд үйл ажиллагааны товч мэдээ тайланг хүргэж байна. Бид өнгөрсөн 2011 онд дараах үйл ажиллагаанууыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:

“Хамтдаа бүтээсэн 2011 он” нэрийн дор Монгол дах Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд бодит ажил хэрэг болсон үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдийн үр дүнгээ цэгнэж, амжилтаа тэмдэглэх, эргэн суралцах нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Энэ ч үүднээс Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд хийж бүтээсэн нийгмийн сэдэвт хөтөлбөрүүдийн үр дүнгээ танилцуулж, зурагт хуудас баннераар үзэсгэлэн гаргасан нь хараа булаам, гэрэл гэгээтэй харагдаж байлаа. Уг үзэсгэлэнд Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, Залгамжлагч холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дрийм сургалтын төв, Олон улсын боловсрол сан, Зуун нас эмнэлэг, Энх-Орчлон Дээд сургууль

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам