Хэрэглэгчийн булан

Түгээлт


2010.06.30-аас хойш

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр182
mod_vvisit_counterӨчигдөр173
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1790
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3404
mod_vvisit_counterЭнэ сард16331
mod_vvisit_counterӨнгөрсөн сард18670
mod_vvisit_counterНийт337958

Манайд: 1 зочин онлайн
Таны IP: 38.107.179.231
 , 
Өнөөдөр: 1-р сар 28, 2012

Таны сонорт

Та ”Энхийн төлөө үйлчлэхүй”-г дэмжиж, ХААН банкин дахь “Энхийн төлөө үйлчлэхүй” – 5022059963 тоот дансанд хандив өргөнө үү!


Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-д хагас цагийн сайн дурын ажилтан сонгон шалгаруулж авна.


Сайн дурын үйл ажиллагааны төсөл шалгаруулах уралдаанд урьж байна.


Сайн дурынхны шаталсан сургалтанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70149994, 99125953 утсаар авна уу


Нийгэмд үйлчлэх хөтөлбөр,  сайн дурын үйл ажиллагааны ариун үйлсийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө үндэсний сайн дурынхан гэсэн нэгэн дээвэр дор хамтран зүтгэж хичээнгүйлэн ажиллаж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улиран одсон 2011 он маань амжилт бүтээл, алдаа оноо, хийж бүтээхийн хүсэл сэтгэлээр дүүрэн сайхан жил байлаа.  Энхийн  төлөө үйлчлэхүй ТББ-аас 2011 онд хамтран ажилласан  сайн дурынхан болон түншлэгч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд үйл ажиллагааны товч мэдээ тайланг хүргэж байна. Бид өнгөрсөн 2011 онд дараах үйл ажиллагаанууыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:

Хамтдаа бүтээсэн 2011 оннэрийн дор Монгол дах Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд бодит ажил хэрэг болсон үйл ажиллагаа, олон нийтийн хөтөлбөрүүдийн үр дүнгээ цэгнэж, амжилтаа тэмдэглэх, эргэн суралцах нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэлээ. Энэ ч үүднээс Энхийн төлөөх байгууллагууд 2011 онд хийж бүтээсэн нийгмийн сэдэвт хөтөлбөрүүдийн үр дүнгээ танилцуулж, зурагт хуудас баннераар үзэсгэлэн гаргасан нь хараа булаам, гэрэл гэгээтэй харагдаж байлаа. Уг үзэсгэлэнд Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, Оюуны Эрэл оюутны холбоо, Залгамжлагч холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дрийм сургалтын төв, Олон улсын боловсрол сан, Зуун нас эмнэлэг, Энх-Орчлон Дээд сургууль

Бяцхан хүү ээжээсээ яагаад уйлаад байгааг нь асуухад: эмэгтэй хүн учраас уйлж байгаа юм гэж ээж нь хариулжээ. Хүү дахиад л ээжээ би ойлгосонгүй гэхэд миний хүү хэзээ ч ойлгохгүй гээд ээж нь хүүгээ тэврэв. Тэгээд хүү ааваасаа ээж яагаад ямар ч шалтгаангүйгээр уйлаад байгаа юм бэ? гэж асуув. Бүх л эмэгтэйчүүд заримдаа шалтгаангүйгээр уйлдаг юмаа гэж аав нь хариулжээ. Өсөж том болсон ч гэлээ нөгөөх асуултынхаа учрыг олохыг хүсч байлаа. Тэгээд Бурхантай уулзаад яагаад эмэгтэй хүмүүс амархан уйлаад байдаг юм бэ? гэж асуухад Бурхан ийн хариулжээ: Би эмэгтэй хүнийг маш онцгой бүтээсэн. Би түүнд хорвоо дэлхийг тэврэн үүрч чадах хангалттай хүч чадлыг хайрлахын зэрэгцээ уян зөөлөн аалийг  ч бас өгсөн.

Сөүл хотод 2011 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон Дэлхийн Энхийн Конвенц нь Зүүн Азийн энхтайван ба Солонгосын хойгийн нэгдэлуриан дор амжилттай явагдлаа. Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал байдал нь даруй дэлхийн энх тайванд шууд нөлөөтэй төдийгүй Солонгосын хойгийн энхтайван ба амар амгалан байдлыг тогтооход бүх дэлхийн хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг оролцогчдод тодорхой ойлгуулж чадсан уг конвенцид 30 гаруй орны 500 гаруй  зочид төлөөлөгчид  хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү конвенцид Монгол орныг төлөөлөн төр засаг, иргэний нийгмийн удирдагчдын төлөөлөл, мөн ИДС-ийн  шилдэг оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг  оролцсон билээ.

Хаврын нэгэн сайхан өдөр хотын захирагч ард иргэдийнхээ цагаан будааны тариалан дээрх нэг өдрийн амьдралыг харахаар гарлаа. Энэ үед үд дунд болж байсан учраас бүх тариаланчид үдийн хоолондоо явсан байлаа. Тэгээд модны сүүдэр дор нарлан суугаад цагаан будааны тариалангийн талбайн эргэн тойрныг сайн гэгч нь ажиж суулаа. Гэтэл нэг залуу бусдаас нэлээн зайтай хол суугаа харагдлаа. Хэдэн хормын дараа толгой дээрээ сагс тависан нэгэн эмэгтэй ирж явлаа. Гэтэл нөгөөх сууж байсан залуу эмэгтэй рүү гүйн очоод загнаж байгаа харагдана. Энэхүү байдал нь, захирагчид тэр эмэгтэй хоолыг оройтуулж авчирч өгсөнд залуу уурлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.

2011 оны 11 сарын 1-2 ны өдрүүдэд SFP, Asia-ын салбарын удирдагчид Сөүл хотноо хуралдлаа. Энэ удаагийн хуралд Непал, Солонгос, Камбодж, Филиппин, Монголын ЭТҮ-ийн төлөөлөгчид оролцсон юм. Энэ удаагийн хурлаар салбар бүр тэргүүн туршлагаа хуваалцан, өөрсдийн улс орон дах үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд: Непал, ЭТҮ-ийн насанд хүрэгчдийг бичиг үсэгтэн болгох хөтөлбөр, Филиппиний CDD хөтөлбөрүүд, Камбоджийн сайн дурынхны боловсролын хөтөлбөр, Солонгосын ЭТҮ-ийн олон улсын соёлын солилцооны GPM төсөл хөтөлбөр, Монголын ЭТҮ-ийн SPD хөтөлбөрүүдийг тус тус хуваалцлаа.

Хуудас 12-с 1

Бичлэг

MNB ТВ Мэдээ UBS ТВ    Мэдээ SPD11_UBS Service For Peace MNB-tv SFP  taniltsuulga Цэмцгэр   Монгол Наадам